Дэлхийн хамгийн үнэтэй орд харшийг танилцуулж байна.
1.Букингемын ордон
Тус ордон нийт 775 өрөөтэй бөгөөд олон нийт үзэж сонирхох боломжтой байдаг. Эртний язгуурт хаадын эзэмшдэг уг харшийн тооцоолсон үнэ нь үл хөдлөхийн мэргэжилтнүүдийн үнэлснээр 6.7 тэрбум доллар хүрнэ.
Байршил: Лондон, Их Британи
Эзэмшигч: Английн хатан хаан
2. Антилиа
Энэхүү барилга нь Энэтхэгийн хамгийн баян хүн болох Мукеш Амбанигийнх бөгөөд Атлантын далай дахь домогт арлын нэрээр нэрлэгдсэн юм.
Тооцоолсон үнэ 2 тэрбум ам.доллар орчим.
Байршил: Мумбай, Энэтхэг
Эзэмшигч: Мукеш Амбани
3. Вилла Леопольда
Тансаг, загварлаг гэдгээрээ алдартай энэ үл хөдлөх өмнө нь Бельгийн хаан Леопольд II-д харьяалагддаг байсан. Тэр цагаас хойш олон эздийн гар дамжсан тус барилга өнөө ч үнэ цэнээ алдаагүй билээ. Тооцоолсон үнэ 750 сая доллар.
Байршил: Францын Ривьера, Франц
Эзэмшигч: Лили Сафра
4. The One
Энэ харш нь есөн унтлагын өрөө, хэд хэдэн гал тогооны өрөөнөөс гадна шөнийн цэнгээний газар, дөрвөн замтай боулингийн талбай, салон, биеийн тамирын заал, 50 хүний суудалтай театр, гүйлтийн зам, жакузитай.
Тооцоолсон үнэ: 500 сая ам. доллар
Байршил: Калифорниа, АНУ
Эзэмшигч: Nile Niami
Discussion about this post