АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Азийн орнуудад хийж буй айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хятад улс энэхүү айчлалд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа бөгөөд Тайваньд айлчлах юм бол ноцтой уршигтай гэдгийг онцолж, галаар тоглохгүй байхыг анхааруулсан.
Тэгвэл түүний айлчлалын хөтөлбөрт Тайвань багтаагүй гэж өчигдөр мэдээллээд байгаа юм.
Дэлхийд өрнөж буй энэхүү үйл явдлын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг бичжээ.
Тэрээр “Монгол улс “Нэг Хятад”, “Тайвань бол Хятадын салшгүй хэсэг” гэсэн бодлогоо тууштай баримталсан нь дээр. Америк ч ийм байр суурьтай орон. Харин эрх чөлөө, ардчиллын төлөө бол дуу хоолойгоо өргөсөөр байх нь зөв” гэжээ.
Discussion about this post