Энэтхэгт аялж, мөргөл үйлдэхээр ирсэн хоёр монгол жуулчин өөрийгөө цагдаа гэж танилцуулсан этгээдүүдэд хууртжээ. Жанпат зах дээр “Жуулчдын цүнхийг шалгаж байна” гэж хуурамч цагдаа нар тэдний валют, үнэт эдлэлийг хулгайлсан байна. Өөрсдийгөө цагдаа гэж танилцуулсан үл таних этгээдүүд баригдаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Буддын шашинтай, 44 настай, Монгол Улсын иргэн найзын хамт Бангалораас Делид ирж, Мажну Ка Тилла дүүрэгт байрласан байна. Тэрбээр цагдаад “Ням гаригийн 17:00 цагийн үед дэлгүүрээс юм худалдаж аваад зогсож байтал гадаа хүлээж байсан найз дээр маань хоёр хүн ирээд, байцаалт авч эхэлсэн. Тэд өөрсдийгөө цагдаа гэж хэлээд, үнэмлэх үзүүлсэн. Манай найзын цүнхийг шалгаад, 100 ам.доллар, 300 евро болон 10500 фунт стерлингийн үнэт эдлэлийг нь авсан. Найз маань цүнхээ шалгаад, мөнгө нь дутсаныг мэдсэн” гэж мэдүүлжээ.
Хоёр найз тэр даруй дэлгүүрийн худалдагчид мэдэгдэхэд цагдаа дуудан өгч тусалсан байна. Тэд Энэтхэгт 2-3 долоо хонож байгаа аж. Хуурамч цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.