“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх гэж нөхөр бий. Улс төр сонирхогчид нисдэг тэргээр үнэг буудах гэж яваад унагасан “Симба” Батаагийн бага дүү гэдгээр нь андахгүй. Энэ хүн яаж ч “ядарсан”, албан тушаалаасаа алдаа гаргаж огцорсон ч “Эрдэнэт үйлдвэр” дээр буудаг онцгой эрхтэй хүн. ЗТХЯ-ны Төрийн нарийн дарга байхдаа ажилтнаа шанаадаж огцроод “Эрдэнэт”-эд даргаар очсон. Алдарт 2020 оны анхны хатуу хөл хорионы үеэр Сөүлээс ирэхдээ би “МАН-ын дарга хүн, хөл хорио надад үйлчлэхгүй” гэж эсэргүүцэн цамнаж байгаад МАН-ын нарийн бичгийн даргаас огцорч, “Эрдэнэт”-эд орлогч захирлаар очсон билээ. Одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр туйлж, онгоцоор ниссэн л бол бизнес зэрэглэлийн зэрэгцээ хоёр суудлыг захиалж нисэх дуртай гэх.
Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хууль батлуулж, төрийн алба болон төрийн өмчит компаниудад хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж, хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч засгийн газрынхаа бодлогыг өстэй юм шиг сөрдөг том толгойтой дарга нар байсаар…
Тэдний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Ц.Бат-Энх. Тэрбээр саяхан Туркийн нислэгт бизнес ангиллын 4,5 дугаар суудлыг дамнаж сууна, замдаа унтаж явна гэсээр зэрэгцээ хоёр суудал захиалан нисэхээр санаархсан сурагтай.
Хамгийн хачирхалтай нь, тэрнээс өмнө нэг, хоёрдугаар суудлын зорчигчдыг онгоцны үйлчлэгчид босох боломж байна уу, хүн суулгах хэрэгтэй байна гэж хэд хэд тулгаж, эцэст нь настай, бие муу хүн бол босоод өгье гэсэн чинь юун хүндэтгэх шалтгаантай хүн байх вэ, нөгөө алдарт Ц.Бат-Энх захирал суух гэсэн юм гэсэн гэнэ ээ…
Төр засаг хэмнэе гээд бүсээ чангалж байхад “Эрдэнэт” үйлдвэрийн эрх нь дэндсэн орлогч захирал Ц.Бат-Энх нь өөрийгөө бизнес ангиллын хоёрын хоёр суудалд суух ёстой гээд, бүр хамгийн эхний суудалд суух гээд мөнгөө төлсөн зорчигчдыг босгох гэдэг мөн бөх зүрх ээ…
Discussion about this post