Топ модель Д.Пүрэвсүрэн, мисс Д.Ариунцэцэг, “Монгол газар”-ын Мянганбаяр гурвын хайрын гурвалжин тэднийг олны хэл амны бай болгож байлаа. Монголын сайхан бүсгүй 2003 тэмцээнд оролцсон Д.Ариунцэцэг алтны магнатын хараанд өртөж, тухайн үед Ц.Мянганбаярын ивээлд байсан “Камертон”-ы Болдын “Хэрвээ” дууны клипэнд тоглож байлаа. Ингэхэдээ найз охин Г.Гантуяатай хамт тоглосон юм. Г.Гантуяа МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшингийн эхнэр болсон. Г.Гантуяа 2005 оны Улаанбаатар хотын гоо бүсгүй, 2007 онд “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарч байсан. “Монгол газар”-ын Мянганбаяртай амьдарч, Хайрмаа охиноо төрүүлснээс хойш Д.Ариунцэцэг гэрийн сайн эзэгтэй болсон. Мянганбаяраас салсны дараа “Баян” Базартай амьдарч, жил дараалан хүүхэд төрүүлсэн. Одоо 5 хүүхдийн ээж болжээ.
Discussion about this post