• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дөрвөн хүүхэдтэй монгол эхнэрээсээ салсан Гаррет Вилсон дахин монгол бүсгүйтэй сүй тавилаа

admin by admin
12/03/2020
in Онцлох мэдээ, Хүмүүс
0
Дөрвөн хүүхэдтэй монгол эхнэрээсээ салсан Гаррет Вилсон дахин монгол бүсгүйтэй сүй тавилаа

“Вагнер Ази автомотив” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Гаррет Вилсон монгол хэлээр ус цас шиг ярьдаг, монголд элэгтэй эрхэм. 1998 онд Монголд анх ирж, 2011 оноос суурьшсан Гаррет Вилсон монгол эхнэртэй, дөрвөн хүүхэдтэй байсан. Харамсалтай нь хосууд салаад гнурван жил болжээ. Гаррет энэ тухайгаа “Би эхнэрээсээ салсан. Хүүхдүүд ээж дээрээ Америкт байгаа. Гэхдээ би улиралд нэг удаа очиж уулздаг” гэж ярилцлага өгсөн байдаг. Монголчуудын амьдралыг нэлвт шувт мэдэх Гаррет Вилсон “Монголд ганц бие ээжүүд хамгийн түгээмэл харагддаг. Хариуцлагатай аавууд хаана байна вэ. Аавын үүрэг маш чухал.  Надад ямар ч албан тушаалаас илүү аав байх үүрэг хамгийн чухал.  Хүн аз жаргалыг юунаас их мэдэрдэг вэ гэхээр гэр бүл, үр хүүхдээс л мэдэрдэг. Монгол эрчүүд арчаагүй зангаасаа татгалзаж, хариуцлагатай байж, PC  тоглохоо болих хэрэгтэй. Мэргэжил карьертай болж, биеэ дааж авч явахыг сурах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд яаж жентелмений хандлагаар хандах вэ гэдгийг сурах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийг талаар мэдээлэл сонсоод зүрх шимширмээр. Энэ гэхдээ Монголд ганц биш өөр улс орнуудад л ялгаагүй байна. Тэднийг ийм муухай жигшмээр зүйл хийхэд хүргэдэг ямар хүчин зүйл байдгийг би мэдэхгүй. Тэр хүмүүсийг шүүх эрх надад байхгүй. Бурхан тэр хүмүүсийг шүүх болно. Энэ мөн монголын гэр бүлийн хямралтай холбоотой. Эцэг эх үүргээ сайн биелүүлэхгүйгээс болоод байна. Хүмүүжил сайн байвал хүүхдийг амьдралын зөв замаар нь явуулах боломжтой юм.  Ийм байвал гэмт хэрэг багасах боломжтой байх. Гэхдээ л аав, ээжгүй хүүхэд хүмүүжлийг  хаанаас олох вэ гэхээр интернетээс олно. Гэтэл уруу татагдах, сөргөөр нөлөөлөх зүйл олон байдаг.  Ийм тохиолдолд ёс зүйг сурах боломжгүй юм.

 -Монгол эмэгтэйтэй гэрлэнэ гэж боддог уу?

Би монгол эмэгтэйчүүдэд татагддаг.  Бусад орны бүсгүйчүүдээс зүс царайны хувьд илүү зөөлөн нүдэнд дулаахан санагддаг.  Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч ялгаагүй биеэ маш сайхан авч явдаг.  Гадаад байдалдаа маш анхаардаг. Халуун усгүй, модон жорлонтой, шавар шороотой гэр хорооллын  монгол эмэгтэй хүртэл  цэвэрхэн. Бүр өсгийтэй гутал өмсчихсөн байхыг нь хараад би гайхдаг. Усаа худгаас зөөгөөд биеэ тэгж гоё авч байгааг нь хараад хүндлэх сэтгэл үнэхээр төрдөг. Гэтэл манай Америкчууд  хүлээн авалтад очих гээгүй л юм бол унтлагын  өмдтэй,  нүүрээ будаагүй явж байдаг. Энэ нь  ч энгийн үзэгдэл.

-Гэрлэх тухайд?

-Би одоохондоо гэрлэх гэдэг үгнээс татгалзаж байгаа. Гэхдээ л би ганцаараа удаан байж чадах хүн биш. Сэтгэл санаа нийцсэн хүнтэй учрах болно гэдэгт итгэж байгаа. Хүнийг хайрлах,  халамжлуулах дуртай. Монгол эмэгтэйчүүд тамхийг маш ихээр татдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүд надад таалагддагүй. Тэд яг тамхины ишний сав шиг харагддаг” гэж “Зиндаа” сэтгүүлд ярилцлага өгч байлаа.

Энэ хэлснээ батлах гэсэн мэт Гаррет Вилсон монгол бүсгүйтэй үерхэж байгаагаа телевизиэд ярилцлага өгөх үеэрээ ярьж байсан. Монгол бүсгүйтэй аз жаргалтай байгаа, юу ч тохиолдсон ний нуугүй, ярьдаг, хамгийн сайн найз нь найз бүсгүй нь гэж ярьж суусан Гаррет Вилсон монгол найз бүсгүйтэйгээ сүй тавьснаа зарлалаа.

 Гаррет Вилсон анх 1998 онд 19 настай байхдаа анх Монголд иржээ. Гурван жил ажиллаад нутагтаа буцаж, их сургуульд суралцаж байхдаа ч монгол хэлийг сайн дураараа зааж байсан нь хэлээ мартахгүй, улам сайжруулах боломж олгосон байх. Тэр үед эхнэртэйгээ танилцсан. Гэмтлийн мэс засалч болно гэсэн зорилготой байсан залуу химийн хичээл дээрээ амьдралдаа анх удаа онцоос өөр дүн авчихаад бодлоо өөрчилж, бизнесийн удирдлагаар суралцах болсон. Үүнийхээ дараа хэд, хэдэн компанид мэргэжлээрээ ажиллаж, гэр бүлийнхээ компанийг ч удирдахаар болж, карьерын зам маань ерөнхийдөө тодорхой болчихсон байлаа. Гэтэл нэг өдөр “Над руу залга” гэсэн имэйл хүлээж авсан. Залгаад үзсэн Вагнерийн дэд ерөнхийлөгч Монголд ажиллах санал тавьсан юм. Элэг зүрхнээс уяатай гэдэг шиг Монгол ямар нэг зүйлээрээ намайг татсаар л байсан учир тэр саналыг зөвшөөрч Монголд ажиллах болсон доо.
Гаррет Вилсон “Хурд” их дуртай. Камертон, Дижитал, Номин талстыг сонсдог гэнэ. “Би 4 хүүхдийн эцэг. Тийм болохоор “чөлөөт цаг” гардаггүй (инээв). Би эцэг хүний үүргийг хамгийн ариун, хамгийн эрхэм ажил гэж ойлгодог. Миний насан туршдаа хийх ажил учраас аавынхаа үүргийг хэзээ ч цалгардуулж болохгүй, хүүхдүүддээ яаж ч байсан цаг гаргах ёстой гэсэн зарчимтай” гэжээ.

Гаррет Вилсон “Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй. ХЭРВЭЭ БИ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙСАН БОЛ ТЭДЭНТЭЙ НЭГ ТАНХИМД СУУЖ ЧАДАХГҮЙ. МӨНГӨ ИДСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРААД ЖИХҮҮДЭС ТӨРЖ, ҮЗЭН ЯДАХ БАЙСАН Монголд Цөөхөн шударга хүмүүс байна. Энэ шударга хүмүүс бусад бохир хүмүүстэй нэг танхимд сууж байгааг би ойлгодоггүй.  Хэрвээ  би УИХ-ын гишүүн байсан бол  тэдэнтэй нэг танхимд байж чадахгүй. Мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, үзэн ядна. “Манай улсыг та хохироож байна. Удирдагч биш. Та өөрөө гол дээрэмчин” гээд л  уурлаж би тэвчихгүй байх байсан гэхчлэн ярилцлага өгч байсан билээ.
Previous Post

Д.Төрмөнхийн “гадаад” хүү Ю.Балжидмаатай үерхэж, А.Гэрэлцэцэгтэй амьдарч байв

Next Post

Барын зулзагыг бага дээр нь

Next Post
Барын зулзагыг бага дээр нь

Барын зулзагыг бага дээр нь

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.