Жүжигчин Цэрэнболд өөрийг нь олны танил болгосон мэргэжлийг эзэмшихээсээ өмнө Онцгой байдлын газарт жолооч байсан. Харин насаараа амьдарсан Багануурын театрын найруулагч Ц.Цэрэнболдыг жүжигчин болбол яасан юм бэ гэснээр үеийнхнээсээ хожуухан “Музык холл” дээд сургуульд орсон. Оюутан байхдаа сургуулийнхаа санхүүг хариуцсан бүсгүйтэй гэрлэж, одоо ч хамтдаа амьдарч яваа. Герман, Австрийн хамтарсан кинонд гүр хаан Жамуха, америкчуудын бүтээсэн “Хубилай хаан” кинонд Сорхугтани хатны аав Жаха Хамбуд тоглосон.
Монголдоо ч цөөнгүй киноны гол дүр бүтээсэн билээ. “Аав” кинонд ээжтэйгээ хамтарч тоглосон. 2015 онд дэлгэцнээ гарсан энэ кино нь түүнд Улаанбаатар кино наадмын шилдэг жүжигчний шагналыг авчирсан. Энэ кинонд ээжтэйгээ хамт дэлгэцнээ мөнхөрчээ. Эдүгээ 45 нас шүргэж яваа жүжигчин Ц.Цэрэнболд ээжтэйгээ их дотно. Юм л бол ээжтэйгээ хамт аялсан, авахуулсан зургаа цахим хуудастаа оруулдаг ээж амьтай хүү.
Discussion about this post