Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл өгнө.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө:
-Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй. Иргэд олон хаягтаа нэг л нууц үгийг ашиглаж, цахим халдлагад өртсөөр байна.
Эмнэлгүүд, банкууд иргэдийн их хэмжээний мэдээллийг авдаг. Төрийн байгууллагуудын дундаа хэрэглэдэг ХУР, ДАН системүүдийг шинэчилж байна.
Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Том системүүд ашигладаг. Иргэд И-Монголиагаас эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хардаг болно. Энэ төслийг Дэлхийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр хөгжүүлж байна.
Тоон гарын үсгийг иргэд идэвхтэй авч байна. 80 мянган иргэн авсан. Улсын бүртгэлийн байгууллагууд болон нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас тоон гарын үсэг авч болно. Ирэх сараас худалдааны төвүүд, захуудад Улсын бүртгэл болон манай байгууллагын ажилтнууд ажиллана. Тэд амралтын өдөр захуудаар үйлчлүүлэх иргэдэд тоон гарын үсгийг танилцуулна.
Өнөөдрийн байдлаар улсын 660 үйлчилгээ цахимжжээ. Иргэдээс 1111 төв илгээсэн, хамгийн их гомдолтой холбоотой үйлчилгээг түрүүлж цахимжуулдаг.
Discussion about this post