Английн Парламентын танхимд Ханхүү Чарльз Хатан хааны илтгэлийг уншсан түүхэн өдөр ирлээ. Энэ үйл ажиллагаанд 96 настай хатан хаан Элизавета оролцохоор төлөвлөж байсан ч эцсийн мөчид эрүүл мэндийн асуудлаас болж чадсангүй. Харин хаан угсаа залгамжлах хүү болон өв залгамжлагчаа орлуулан явуулав. Парламентын нээлтийн үйл ажиллагаанд ханхүү Чарльз, түүний хүү ханхүү Виллиам хүрэлцэн иржээ. Тэрчлэн дараагийн хаан ширээ залгамжлагчийн эхнэр, Корнуоллын гүнгийн авхай Камилла оролцсон байна. Харин Хатан хааны оршихуйг төлөөлж Ханхүү Чарльзын баруун талд байрлуулсан хилэн дэрэн дээр Эзэн хааны төрийн титмийг хүндэтгэлтэй байрлуулан бэлгэдсэн байна.
Хатан хаан Элизавета Парламентын Төрийн нээлтэнд оролцоогүй нь сүүлийн 59 жилийн туршид анх удаагийнх боллоо. Тэрбээр хамгийн сүүлд 1963 онд ханхүү Эдвардыг тээж хөл хүнд байхдаа оролцоогүй юм. Хатан хаан энэ чухал үйл ажиллагаанд ууган хүүгээ илгээлтийг уншуулан, өөрийгөө төлөөлүүлсэн нь Чарльзыг хаан ширээнд залрах бэлтгэлийн чухал алхам болохыг илтгэсэн байна.
Discussion about this post