• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Экс гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий компани 550 сая төгрөгөөр Шинэ хөдөө төсөлд бух нийлүүлжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/11/2022
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Экс гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий компани 550 сая төгрөгөөр Шинэ хөдөө төсөлд бух нийлүүлжээ

МАН-ын бие жижиг ч бэлчээр томтой сайн эрсийн бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр. НАМЗХ-ны анхдагчдын нэг тэрбээр МХЕГ-ын дэд даргаас төрийн өндөр албан тушаалтны гараагаа эхэлж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд болсон. Түүнийг гэрлийн хурдаар Батлан хамгаалахын сайд болоход түүний аав Жадамбаа генералын нэр алдар “гоёхон чимэг” болсон гэдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг тэрбумтан хэмээн тодорхойлж болно. МАН-ын бэлтэй хөлтэй эрсийн нэг.

 Тэрбээр 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-гаас “Газар Агро” ХХК, “Газар Буудай” ХХК зэрэг хоёр компаниараа 1 тэрбум 950 сая төгрөгийн 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээлийг авсан дуулианд нэр холбогдож байв. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ аж ахуйгаа ЖДҮ-ээс авсан мөнгөөрөө босгосон хэмээн бахархан ярьсан нь бий. “ЖДҮ авсан болохоос авлига авч, улсын мөнгө хулгайлаагүй” гэсэн гэх. Юутай ч энэ ЖДҮХС-гийн зээлээс болж 2020 оны УИХ-д нэр дэвшээгүй. Гэсэн ч хаа ч газарддаггүй Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болсон юм. Ж.Энхбаяр даргын хамаарал бүхий компани сайн үүлдрийн үхрээ төрд эргүүлэн “үнэ хүргэн зарж” эхэлжээ.

 “Булган аймагт хэрэгжиж буй Шинэ хөдөө төсөлд өсвөр хээлтүүлэгч бух нийлүүлэх тэрбумаар үнэлэгдэх тендерийн багцад 550,000,000 /таван зуун тавин сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Газар агро” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” гэж үнэлэн шалгаруулжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан хээлтүүлэгч бух нийлүүлэх энэхүү тендерт 550 сая төгрөгийн санал өгч ялалт байгуулсан “Газар агро” ХХК бол экс гишүүн Ж.Энхбаярын “Газар” ХХК-ийн охин компаниудын нэг нь ажээ. 100-140 бухыг 550 сая төгрөгөөр зарна гэдэг нэг бух нь дор хаяж 4 сая төгрөгийн үнэ хүрэх шахаж, Ж.Энхбаяр дарга энэ цагийн “Итгэлт баян” болж, нүнжигтэй наймаа хийжээ.

 
Previous Post

Осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өгчээ

Next Post

Хатан хааны оронд Ханхүү Чарльз парламентын танхимд очлоо

Next Post
Хатан хааны оронд Ханхүү Чарльз парламентын танхимд очлоо

Хатан хааны оронд Ханхүү Чарльз парламентын танхимд очлоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
  • Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна
  • С.Цэнгүүн гэрлэх дөхлөө
  • Монголын Үндэсний Бөхийн Холбоо УРИАЛГА гаргажээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.