Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдоод тус улсад ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо эргэн иржээ.
Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
“МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Монголдоо эргэн ирлээ. Австралид байх нэг жилийн хугацаандаа Их Монгол Улсын их засаг Үндсэн хуулийн төслийг боловсруулж ирлээ. Өнөөдөр бид жижиг Монголд биш Их Монгол Улсад амьдрах ёстой. Их Монголын иргэддээ удахгүй Их засаг Үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно” гэлээ.
Discussion about this post