Холливудийн хамгийн дур булаам хосоор тодроод буй Женнифер Лопез, Бен Аффлек хоёр хамт амьдрахаар шийджээ. Шинэ амьдралаа шинэ хаусаар мялааж, тун удахгүй Лос-Анжелесын тансаг зэрэглэлийн Бель-Эйр дүүрэгт байрших аварга том харш руу нүүн орох гэж байна. Bennifer хэмээгдсэн алдарт хос нийт 1800 м.кв бүхий хоёр давхар байшинд хамт амьдрахаар шийджээ. Тэд байшингаа АНУ-ын тэрбумтан Тодд Лемкинаас 50 сая ам.доллараар худалдан авсан гэнэ. Анх 2002 онд болзсон ч 17 жилийн дараа ахин учирч хоёр жил шахам болзсон хос шинэ байшиндаа гар татсангүй.
Ойн мод дунд байрлах энэхүү харш нь цэлгэр, том зайтай зочны өрөө, 4 гал тогоо, 10 унтлагын өрөө, 17 ванны өрөө, хувцасны өрөө, гэрийн кинотеатр, тоглоомын өрөө, фитнессээр хичээллэх зориулалттай өрөө, дарсны өрөө, усан бассейн зэргээс бүрдсэн байна. Мөн байшингийн гадна талбай дээр төрөл төрлийн цэцэгс ургамлуудаар баялаг цэцэрлэг, гольфын талбай, нийт долоон автомашин багтах гараж болон барбекью хийхэд зориулагдсан тусгай хэсэгтэй
Дотоод заслын хувьд дэгжин атлаа тав тухтай байдлыг чухалчилдаг Америк хэв маягийн сонгодог дизайн давамгайлжээ. Цэлгэр, том зайтай зохион байгуулалт, мод, гантиг, чулуу зэрэг байгалийн элементүүд агуулсан материалууд, ихэвчлэн Египет болон Маррокод үзэгддэг өвөрмөц хивсэнцэр, дулаан мэдрэмж олгох зөөлөн пастель өнгөнүүд зонхилсон байна.
Discussion about this post