Зүсээ араб эмэгтэй мэт хувирган, гивлүүр зүүж, хувцас өмссөн африк эрчүүд Дубайн баян улс руу хууль бусаар нэвтрэх гээд баригджээ. Африк залуус Алжирт баривчилжээ. Тэднийг илрүүлэн баривчилсан цагдаа “Тэд “White Chicks” гэх инээдмийн киног санагдуулам дүр зураг харагдаж байсан” гэжээ. Өнгөлөн далдлалт нь баригдсан гурван залуу тухайн үед нүүрнийхээ талыг нууж, уламжлалт хувцас өмссөн араб эмэгтэйчүүд биш гэдэг нь илт мэдэгдэж байсан гэж гаалийн цагдаа битгий хэл иргэдэд ч тодорхой харагдаж байжээ. Өмнөд Африкийн ядуухан улсаас амьдралаа өөрчлөхөөр зүсээ хувирган зугтсан гурван залуугийн Арабын цэцэглэн хөгжиж буй оронд илүү сайн сайхан амьдрах итгэл найдвар бүтэлгүйтлээ. Тэд Дубайд очиж ажиллах мөрөөдөлтэй байсан ч тэдний хувьд харамсалтайгаар төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ. Тэд ямар шийтгэл хүлээж байгаа нь тодорхойгүй бөгөөд эх орон руу нь буцаах магадлал өндөр байна.
Discussion about this post