Жулия Фокс LaQuan Smith брэндийн намар, өвөл цуглуулгыг хааж алхлаа
Үүсгэн байгуулагдаад удаагүй ч LaQuan Smith өөрсдийн гэсэн өнгө төрхийг салбартаа таниулж Бейонсе, Леди Гага, Ким Кардашьян, Кендалл Женнер, Майли Сайрус, Женнифер Лопес зэрэг алдартнуудыг хувцаслаж буй чадварлаг брэндийн нэг билээ. Тэгвэл тус брэнд нь саяхан Нью Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд намар, өвлийн хувцасны 2022-2023 цуглуулгаа толилуулсан бөгөөд шинэ загваруудаас нь гадна моделиудын бүрэлдэхүүн нь анхаарал татлаа.
Энэхүү шоуны хааж, загвар өмсөгч Жулиа Фокс алхлаа. Жулиа Фокс сар гаруйн хугацаанд Кэни Уэсттэй болзож, олны анхаарлыг татсан бүсгүй.
44 настай Кэни Уэст болон 31 настай Жулиа Фокс хоёр анх найзуудаараа дамжуулж танилцсан бөгөөд Канье илүү дотно танилцахыг хүссэн гэдэг. Жулиа Фокс Италид төрж, Нью-Йоркод өссөн загвар өмсөгч юм. Тэрбээр салсан нөхрөөсөө нэг хүүтэй. Хамгийн анх 2019 онд “Uncut gems”-д тоглосноор кино урлагт хөл тавьжээ.
Discussion about this post