Дуучин Т.Дэлгэрмөрөн, хоёр охиныхоо ээж Т.Анандатай эвлэрснээ цахим хуудсаараа дамжуулан зарлав. Ингэхдээ “Дайралцвал дайралцъя
Дайлан хөөргөө тавилцъя
Хэлэлцвэл хэлэлцье
Хэт хутгаа тавилцъя
Зээ хүүхэн минь үнэхээр тийм үү зээ хө…” гэж хошигножээ. Үнэхээр Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хоёр шиг хэрэлдэж дайралцдаг, “цусаа гартал” зодолддог хос дэлхийд байтугай Монголд ховор байх. Өмнө нь хэд хэдэн удаа ширүүн муудалцаж, нэг нэгийнхээ эсрэг бичлэг задалж, хэсэгтээ л хэрэгт дуртай хүмүүсийн нүд чихийг дэлдийлгэсэн. Бүр шүүхээр орж, дуучин Т.Дэлгэрмөрөн 750 мянган төгрөгөөр торгуулсан удаатай. Жил дараалан төрсөн хоёр бяцхан охинтой хос хүүхдүүдээ бодоод эргэж эвлэрсэн биз ээ. Гэхдээ энэ эвлэрэлтийг аз жаргалтай байж, “Дээгий, Солонгон аашт хоёрын аз жаргалтай төгсгөл байж, үргэлж эвтэй найртай амьдраасай” хүсдэг хүмүүс олон юм билээ. Тэгэхгүй бол Дээгий, Солонгон аашт хоёр хавартаа эвлэрч, намартаа зад хэрэлдэж, өвөлдөө тусдаа өвөлждөг, улирлын чанартай амьдралтай гэж хувийн амьдралыг нь “шүүгчид” нь үзэж байна.
Discussion about this post