Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь хадам ээж болох Р.Т-ийн интернет банканд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн Хаан банкны … тоот дансны тэтгэврийн зээлийн мэдээллийг өөрчлөн, нэмж зээлийн хүсэлт гарган найман удаагийн үйлдлээр тэтгэврийн зээл гэж 13,730,000 төгрөгийг авсан, гэрээ байгуулж хууль бусаар зээлийн мэдээллийг өөрчилсөн, хохирогч Р.Т-ийн тэтгэвэрийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад үлэмж хэмжээнээс дээш буюу 13,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Бэр нь “… Би хадам ээжийнхээ интернет банкийг нь нээж өгөөд гүйлгээний нууц үг, нэвтрэх нууц үгийг нь мэддэг юм. Тэгээд 2023 оны 3–р сард мөнгөний хэрэг гараад хадам ээжид хэлэлгүй интернет банкинд нь нэвтэрж ороод тэтгэврийн зээл 5,000,000 төгрөг авсан. Тэгээд тухайн зээл дээр нэмээд зээл авч болоод байсан тул мөнгөний хэрэг гарах бүрт зээл авсан. Ингээд 2023 оны 6-р сард 400,000 төгрөг, 7-р сард 3,550,000 төгрөг, 8-р сард 981,000 төгрөг, 11-р сард 948,000 төгрөг, 12 –р сард 950,000 төгрөгийг тус тус хадам ээжид хэлэлгүй авсан. Хадам ээжийг мэдэхгүй байх, тэгээд буцаагаад хийчихнэ гэж бодоод авсан. Тухайн мөнгийг хэрэглээндээ зарцуулаад дууссан. Харин хадам ээж мэдээд цагдаад гомдол гаргасан …”
Харин хадам ээж “… Би интернет банкаа бэрээрээ хийлгэсэн. Банкинд очиж зээл авах гэхэд та зээлтэй байна гэсэн. Тэгээд бэр миний интернэт банкны нууц үгийг мэдэх тул яриад “Чи авсан юм уу” гэхэд “Тийм ээ, нөхөрт битгий хэлээрэй, долоо хоног хүлээчих” гээд уйлаад гуйсан. Тэгээд хүлээгээд одоо болтол мөнгийг маань өгөөгүй тул цагдаад хандсан…” гэжээ.
Бэр хадам ээжээсээ “тоншсон” мөнгөө нөхөртөө “Ажлаас борлуулалтын орлогын шагнал өглөө, мөнгөн урамшуулал авлаа” хэмээн тоо ёсоор нь бүгдийг нь өгчээ. Шүүх дураараа бэрд зорчих эрхийг нэг жил хязгаарлах ял оноожээ.
Discussion about this post