• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Боб Саппын нударганы амтыг үзсэн Хотын даргын тухай 20 коммент

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/29/2021
in Онцлох мэдээ
0
Боб Саппын нударганы амтыг үзсэн Хотын даргын тухай 20 коммент
  1. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Үндэсний бөхийн дэвжээнээсээ хальтирч нохой зодоон руу урвах шахсан Д.Сумъяабазар АНУ-ын тамирчин Боб Саппын нударганы амтыг үзээд л энэ спорт руу дахиж нэг нүдээрээ хараагүй. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл дахин зодоглоогүй яваа. Ер нь түүхэнд үлдэх цорын ганц удаагийн тулаан нь алдарт Бобтой таарсан нь түүний хувьд шууд л “Баяртай” гэж хэлэх гол шалтгаан болсон байх.
  2.  Бобыг “бялба” нүдэхээр зориглосон тэрбээр эхний нэг минутад л Монгол бөхийнхөө мэхээр унагааж дээр нь гарч давуу байдлыг олж авсан ч “хорт” Бобын салтаанаас мултарч чадаагүй.
  3. Хоёр дахь минут эхэлсэн ч тэр Бобын “хавчилтаас” мултарч чадаагүй л байлаа.
  4. Гурав дахь минут. Тэр мөн л “хавчилтанд” байж л байсан.
  5. Дөрөв дэх минут. Боб Сапп хатуу самар гэдгээ харуулж Д.Сумъяабазарыг “хавчсан” хэвээрээ л байв.
  6. Тав дахь минутад мөн л Бобын “дээр нь” байж л байлаа.
  7. Харин зургаа дахь минутад Боб Монгол зодоончийг дээш нь харуулж “багалзуурдав”. Энэ их эгзэгтэй мөч байлаа. Хэдийгээр бие биендээ хүчтэй нударганы амт амсуулаагүй боловч дэлхий даяар алдаршсан эл өнгөт арьстан түүний хүч тамирыг барсан гэдэг.
  8. Долоо дахь минут эхлэхэд Д.Сумъяабазар дахин “дээр нь” гарсан боловч олигтой цохилт өгч чадалгүй байсаар эцсийн мөчид алдарт Боб Сапп ирээдүйн УИХ-ын гишүүнийг ялсан юм.
  9. Тухайн үед Д.Сумъяабазар 30 настай, 1 метр 83 см өндөртэй, 116 кг 200 грамм байсан юм. Энэ нь харьцангуй хүдэр эрийн үзүүлэлт боловч Боб Саппын дэргэд “өчүүхэнд” орно.

10.  Түүний өрсөлдөгч Боб Сапп 2 метр өндөртэй, 155.2 кг байсан төдийгүй хуримтлуулсан туршлага, биеийн томоор аргагүй илүүрхжээ.

11. Ийнхүү нохой зодооны дуулианаар нэг хэсэгтээ л од болсон тэрбээр арлын оронд барилдаж буй дүүгээ дэмжин бизнесийн салбарт эргэлт буцалтгүй орж, энэ салбарт амжилт гаргасан хүмүүсийн жишгээр улстөрд хөл тавив.

12. 2012 оны УИХ-ын сонгуулиар өрсөлдөгч Л.Эрхэмбаяртай хайнцаж дахин санал хураалтаар ялалт байгуулж УИХ-ын гишүүний зөөлөн буйданд тухалж амжив. Гэсэн ч тэр одоо “битүү морь” хэвээр байна. Хэвлэлээс бултсан зугатсан, татгалзсан эрхэм гишүүн юу хийх, цаашид хэрхэх, яагаад улстөрийг сонгосон гэх зэрэг олон асуулт бий ч хариулах сонирхолгүй байгаа.

13. Тэрбээр УИХ-ын гишүүний “албан тушаал”-аа угааж гэр бүлээрээ баяр хөөр болсон төдийгүй багахан хэмжээний найр болж магнайгаа тэнийлгэсэн гэдэг.

14. Угаасаа ч хөгжин цэнгэлдэх гэдгийг утгаар нь харуулдаг тэрбээр найз нөхдөө дагуулан шөнийн клубээр гүйдэлтэй болсон талаар хэвлэлүүд онцолж байсан юм. Нанчид хүртэхээрээ мисс гэргийдээ гарч хүрч гарынхаа чилээг гаргадаг байсан гэгдсэн эрхэм гишүүн Монгол бөхийн дэвжээнээ ч чамгүй амжилт гаргасан. 1994 онд 5 давж улсын начин цол, 1995 онд 5 давсан, 1996 онд 7 давж улсын заан цол, 1998 онд 8 давж үзүүрлэсэн, 1999 онд 8 давж үзүүрлэсэн, 2000 онд 6 давсан, 2001 онд 6 давсан, 2002 онд 6 давсан, 2003 онд 8 давж үзүүрлэн улсын гарьд цол хүртсэн. 2004 онд 7 давсан, 2005 онд 8 давж үзүүрлэсэн, 2006 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болсон. 2007 онд 6 давсан, 2008 онд 6 давсан амжилттай нэгэн.

15. Харин мэргэжлийн тулааны тухайд K-1 болон мэргэжлийн зодооны дэвжээнд 4 удаа тулалдаж, 1 ялж, 3 ялагдсан.

16. 2003 оны 5 сарын 2. NJPW – Ultimate Crush. Токио, Япон – Коосака Цүёши (Япон). 1-р үеийн 2:58-д гэмтлийн улмаас техникийн нокаутаар ялагдсан.

17. 2004 оны 3 сарын 14. K-1 BEAST 2004. Нийгата, Япон – Боб Сапп (АНУ). 1-р үеийн төгсгөлд цагаан алчуур шидэж, техникийн нокаутаар ялагдсан.

18. 2004 оны 7 сарын 17. K-1 Дэлхийн Гран-при, Сөүл, БНСУ – Коясү Шинго (Япон). 2-р үеийн 1:08-д техникийн нокаутаар ялагдсан (цагаан алчуур шидэн бууж өгсөн)

19. 2006 оны 8 сарын 15. Kokoro – Kill Or Be Killed. Токио, Япон – Тоса Такэши (Япон). 1-р үеийн 1:58-д хүнд цохилтоор ялсан түүхтэй.

20. Түүний аав нь улсын заан Донровын Долгорсүрэн, дүү нар нь улсын начин Долгорсүрэнгийн Сэржбүдээ, мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, гэргий нь 1991 оны Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Ч.Мичидмаа гэдгийг мэдэхгүй хүн үгүй.

Previous Post

“Хөдөөний айл”-ын хашаанд янгир иржээ

Next Post

Та 47 нас хүрээгүй бол цаг хугацааны тэрбумтан

Next Post
Та 47 нас хүрээгүй бол цаг хугацааны тэрбумтан

Та 47 нас хүрээгүй бол цаг хугацааны тэрбумтан

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.