• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ц.Цэрэнпунцаг: Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/26/2021
in Улс төр
0
Ц.Цэрэнпунцаг: Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж

Төсвийн 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхан шашны төв барих асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Богд Зонхова төслийн зураг төсөл гараагүй байсан. Хэмжээ нь ч бага байсан. Сүүлд зураг төсөл нь нарийвчлан гараад дуулиан шуугиан болоод байгаа 32 тэрбум төгрөг болж нэмэгдсэн тухай Барилгын хөгжлийн төвөөс тайлбарласан. Соёлын яамнаас ч тайлбарласан. Энэ төслийг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэй Залаатын аманд буюу уулын орой дээр хэрэгжүүлэх гэж байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч Монголд байхгүй. Дэд бүтэц ч байхгүй. Тиймээс бид Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу бурхан шашны холбогдолтой газарт барья гэж яриад Тасганы овооны жаахан газарт барихаар болсон. Өмнө нь 1992 онд Засгийн газрын тогтоол гарч, Тасганы овоо нь түүх соёлын дурсгалт газар мөн гэж байсан юм билээ.

Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа.  Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа ч давалгаалахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Бид өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тиймээс хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо тендерийг нь зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэх байх.

-Танай аймгийн төрөх эмнэлэг халаалтгүй байгаа юм байна шүү дээ?

-Нэгдүгээрт манай эмнэлэг халаалтгүй биш халаалттай. Хүйтэн байдаг юм. Ярих юм бол 2012, 2013 онд би оролцож шинэ барилга хүлээлгэж өгч байсан. Шинэ барилга. Би тойрогтоо анхаарах ажил ихтэй хүн ” гэлээ.

Previous Post

57 настай Сандра Буллокийн энгийн төрх

Next Post

УГТЭ-ийн Мэс заслын баг Төрийн соёрхол хүртлээ

Next Post
УГТЭ-ийн Мэс заслын баг Төрийн соёрхол хүртлээ

УГТЭ-ийн Мэс заслын баг Төрийн соёрхол хүртлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.