• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Италид дүрслэх урлагийн академи төгссөн бүсгүй саналаараа Хутаг-Өндөрт багшилж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/17/2021
in Соёл урлаг
0
Италид дүрслэх урлагийн академи төгссөн бүсгүй саналаараа Хутаг-Өндөрт багшилж байна
Сайн байцгаана уу. Намайг Мөнхзаяа гэдэг. График дизайнер зураач мэргэжилтэй. Италийн Перужиа хотын Дүрслэх урлагийн академийг төгсөөд монголд ирэнгүүтээ хөдөө амьдарна гэж шийдээд шууд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль руу мэйл бичээд, ямар ч таньж мэдэх хүнгүй газар олон юм бодолгүй хүрээд ирсэн. Хутаг-Өндөр суманд сайн дураараа багшлахаар ирээд яг 21 хонож байна. Хэдхэн өдрийн өмнө захирлынхаа санаачилсан “Номч хүүхэд” төслийн номын булангийн чимэглэлийн ажлыг хийж дуусгасан юм аа. Захирал төслөө танилцуулангаа гоё тохижуулах санаатай байгаа, зарим нэг төсөл санаачлага нь дээшээ яваад дэмжигдлээ гэхэд хэрэгжих гэж ер нь их уддаг талаараа надад ярихад нь эргэлзэхгүйгээр би чимэглэлийнх нь ажлыг өөрөө хийгээд өгье гээд багшийн ажлынхаа анхны цалингаараа номын булангаа тохижуулчихлаа.
Ном уншингаа хүсэл мөрөөдөл нь дэлхий ертөнцөөс хальж, өөр өөрсдийнхөө ертөнцийг нээж, хязгааргүйгээр сэтгэж, мөрөөдөөсэй гэж бодоод сансар огторгуйн сэдэвтэй хийсэн🤟.
Манай сургууль миний анх төсөөлснөө хамаагүй том, их гоё, хичээл заагаад эхлэтэл хүүхдүүд их хөөрхөн хүсэл мөрөөдлөөр дүүрэн, багш сурагчидгүй шинэ багш ирсэнд баярлан надаас нэг л өөр зүйл хүлээгээд байгаа нь мэдрэгдээд, би ч зүгээр сууж чадахгүй чадлынхаа хэрээр тусламаар байсан болохоор шууд номын булангийн ажлыг эхлүүлээд орхилоо. Хөдөөний хүүхдүүдийг номонд дуртай болгох энэ аяныг удаашруулахгүй ар араас нь шийдээд явчихъя гэж бодоод та бүхэн рүү хандаж байгаа юмаа.
Book Cafe Mongolia групп дээр сургуулийнхаа тухай, хүүхдүүдэд унших ном хэрэгтэй байгаа тухайгаа постловол олон хүнд хүрэх болов уу гээд бичлээ.
Номын булан маань зуу зуун, мянга мянган номоор дүүрч номоор цангасан хүүхдүүдийг баярлуулах болтугай. Манай сургууль руу ном илгээхийг хүссэн хүмүүс байвал манай хаяг Булган аймаг, Хутаг-өндөр сумын ерөнхий боловсролын сургууль шүү. Та бүхний илгээсэн ном хүүхдүүдийн хязгааргүй ертөнцийг нээж хүсэл мөрөөдөлд нь хүргэх гүүр нь болно. Баярлалаа.🙂
Previous Post

5 сая хүний санал асуулгаар Жисүү К попын хатан хаан боллоо

Next Post

Дуучин Х.Мөнгөнцэцэгийн төрсөн өдөрт Б.Болд ийн баяр хүргэлээ

Next Post
Дуучин Х.Мөнгөнцэцэгийн төрсөн өдөрт Б.Болд ийн баяр хүргэлээ

Дуучин Х.Мөнгөнцэцэгийн төрсөн өдөрт Б.Болд ийн баяр хүргэлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.