Тэрбумтан Билл Гейтс өнгөрсөн хавар эхнэр Мелинда Гейтсээс гэрлэлтээс цуцлуулсан. Амьдрал баян хойно, саяхан тэдний ууган охин Женнифер Гейтс хуримаа хийлээ. 25 настай Женнифер Гейтс, нөхөр Нэйэль Нассартай морин тойруулга дээр анх танилцаж, хурдан найзууд болжээ. Стэнфордын төгсөгчид тэд 2019 онд Женн Анагаахын сургуульд орох хүртэл өрсөлдөгч байсан юм. Тэдний нөхөрлөл эцэстээ хайр дурлал болон хувирсан бөгөөд 2020 оны 1-р сард Нэйл Женнниферт дуртай спорт цанаар санал тавиад, тэр үед тэд сүй тавьсан байна.
Билл Гейтс, Мелинда Франц Гейтс нарын охин ууган Женн одоо Синай уулын Анагаах ухааны сургуульд анагаах ухааны докторын зэрэг горилон 3-р курст суралцаж байна. Женн анагаах ухааны их сургуульд орохоосоо өмнө олон улсын чансаатай морин спортын тамирчин байжээ. Тэрээр мөн “Evergate Stables”-ийг үүсгэн байгуулагч, одоо хосууд хамтран удирдаж байна.
Билл Гейтсийн хүргэн Нэйл нь Иллинойс мужийн Чикаго хотод төржээ. Эцэг эх нь Египет гархлтай Иман Харби, Фуад Нассар. Нэйлийн аав ээж нь “Diwan Interiors International”-ийг үүсгэн байгуулагч, менежер. Тэр Кувейтэд төржээ. Тэрээр өдгөө үзүүлбэрийн харайлтын тамирчнаар дэлхийн чансааны 44 -т эрэмбэлэгдэж байгаа. Өнгөрсөн зун Токио 2020 олимпийн наадамд анх удаа оролцон Египетийн багийн төлөө өрсөлдсөн юм.
Хосуудын хурим өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью -Йоркийн Вестчестер Каунти дахь эдлэнд болжээ. Билл Гейтсийн охин Женн “Намайг Анагаахын сургуулийн ээлжинд байхад, Нэйэл олимпод бэлтгэж байхдаа хурим хийхээр төлөвлөсөн. Ийм онцгой өдрийг хамгийн ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах нь үнэ цэнэтэй юм. Биднийг зам дээр байлгаж, алсын харааг маань хэрэгжүүлэхэд тусалсан бүх хүмүүст бид маш их талархаж байна” гэжээ.
Залуу хос дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэхийг хүсч байсан ч арга хэмжээг аюулгүй байлгахыг хүсчээ. Женн хэлэхдээ “Тиймээс бид уригдсан бүх зочдоо хуримын өмнө бүрэн вакцинд хамруулж, шинжилгээний сөрөг хариу өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээрээ бид бас хуриман дээрээ маскаа авах боломжтой болсон. Бид хайртай хүмүүстэйгээ аюулгүйгээр цугларч, хуримын ёслолоо хийж чадсанаа үнэхээр их аз гэж санадаг. Ялангуяа цар тахал нь АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон нийтийг өвчлүүлсээр, сүйрүүлсээр байгаа тул бусад хүмүүс тийм ч азтай биш гэдгийг бид мэднэ” гэжээ.
Discussion about this post