• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ШАТАХУУНЫ ҮНЭ ба Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тархины түгжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/22/2021
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
ШАТАХУУНЫ ҮНЭ ба Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тархины түгжээ

ОХУ-аас нийлүүлдэг шатахууны импорт зогссонтой холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүсч, нийслэлчүүдийн хувьд гурав хоногийн нөөцтэй үлдээд байна. Улсын хэмжээгээр АИ-92 бензины сарын хэрэглээ 40 мянгахан тонн, үүний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэвч ОХУ энэ сарын 16-наас эхлэн нийлүүлэлтээ зогсоожээ.

Эх сурвалжийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэгч Роснефть компани “шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана” гэдгээ өнгөрөгч тавдугаар сараас манай Засгийн газарт анхааруулсан юм байна. Гэвч манай талаас тэдэнд ямар нэг хариу өгөлгүй явсаар өнөөдөртэй золгожээ.

Шатахууны импортын хоёр улсын гэрээгээр зохицуулдаг тул импортлогч компаниуд Засгийн газарт хандаж, Оросын талтай яриа хэлэлцээр хийхийг хүссэн боловч Уул уурхайн сайд П.Ёндон “Тийшээ явах зардал байхгүй” гээд хөдлөөгүй гэх мэдээлэл ч байна. Аргаа барсан импортлогч нар “Зардлыг нь бид даая” гэхэд Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр /МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн халаасны хүн гэх/ “Би ийм хүнд нөхцөлд хэлэлцээр хийж чадахгүй” гээд шууд зугтжээ.

Ингээд Оросын тал өнгөрөгч наймдугаар сарын хоёр дахь хагасаас нийлүүлэлтээ бууруулж, энэ сарын 15-наас зогсоосон байна. Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнбаяр хоёр сарын өмнө /2021.07.29/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар бид автобензины 45 хоногийн нөөцтэй байгаа. Оросын тал ирэх есдүгээр сарын 1-нээс экспортоо хязгарлахаар болсон тул БНХАУ-аас шатахуун авахаар ярилцаж байна” гэсэн байдаг. Хоёр сар гараа эвхэж суугаад жаахан нөөц барав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд П.Ёндон “Манай улсын таван компани Хятадын талтай шатахуун нийлүүлэх гэрээ хийсэн. Нийлүүлэлтийг яаравчлахаар Элчин сайдтай ярилцаж байна” гэсэн боловч тэр ч бас мөдгүй бололтой. БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо хөдөлгөөний ачаалал ихтэй байгаа тул шатахуун ачсан вагоныг ирэх сард л явуулж чадахаа мэдэгдсэн байна.

Тиймээс Засгийн газраас авсан ганц арга хэмжээ нь шатахууны жижиглэнгийн худалдаанд хязгаар тогтоох. Нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн шатахуун борлуулахаар хязгаар тогтоосон тул ШТС-ууд дээр дараалал үүсч, зарим тохиолдолд төв замын нэгдүгээр эгнээ рүү түрж орон түгжрэл үүсгээд байгаа нь энэ.

Гэвч энэ бол шатахууны хомсдолоос үүссэн түгжрэл биш. Харин С.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тархины түгжээ юм. Түүний багийнхны чадваргүй, ажилгүй, арчаагүй байдал нь улс орноо хорлож буйн бодит жишээ.

2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөдрийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг хагас сар сахиж байж крантаа нээгээд ирж байсан юм гэнэ лээ. Харин Л.Оюун-Эрдэнэд тийм чадвар ч алга, хүн ч алга. Амьдрал ийм байхад “Сансрын технологи хөгжүүлнэ” гэх шиг элийрч яваа Ерөнхий сайдыг эргүүг нь гартал ганц шанаадчих сан. Энэ засагт ер нь эрүүл ухаантай хүн байна уу?

Previous Post

900 саяын хөрөнгөтэй А.Отгонбаатар Э.Батшугарыг өдөв

Next Post

Золоо зоригтой сонголт хийжээ

Next Post
Золоо зоригтой сонголт хийжээ

Золоо зоригтой сонголт хийжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.