• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ОРОСЫН “ОДГЭРЭЛ” ЕЛЕНА КОРИКОВА 50 НАС ХҮРЛЭЭ

admin by admin
11/08/2020
in Гадаад мэдээ, Хүмүүс
0
ОРОСЫН “ОДГЭРЭЛ” ЕЛЕНА КОРИКОВА 50  НАС ХҮРЛЭЭ

Дэлхийн улс болгонд 40-50 нас хүрсэн ч гоо сайхнаа хадгалсаар байгаа хүүхнүүдийн “идеал” болсон, эрчүүдийн нүд хужирладаг сайхан хүүхнүүд байдаг. Манайдаа тэр хүүхэн нь бол “мөнхийн залуу нас” гэж нэрлэгдсэн загвар өмсөгч Э.Одгэрэл юм уу даа. Орос эрчүүдийг дэлхийд хамгийн зоригтой, яахаас ч буцдаггүй, хүүхнүүдийг нь хамгийн үзэсгэлэнтэй гэлцдэг нь оргүй биш. Хүлэг болгон нь хурдан гэдэг шиг, хүүхэн болгон нь сайхан төрдөг орос бүсгүйчүүдээс манай “Мөнхийн залуу” Одгэрэл шиг онцгой төрсөн сайхан хүүхнийг олж, онцолж нэрлэх амаргүй.

Гэхдээ л оросууд өөрсдөө Елена Корикова гэдэг бүсгүйг онцлох юм билээ. Елена Корикова нь Оросын кино урлагийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг. Елена Корикова 49 настай.

Есениний шүлгэнд гардаг Рязаний талын тариа шиг хонгор үстэй, оросын цагаан хус шигээ гоолиг бүсгүй. Тэрээр дуучин, жүжигчин боловч дуучныхаа хувьд ч, жүжигчнийхээ хувьд ч ханатал карьер хийж оргилд нь гарч чадаагүй бүсгүй. Гэхдээ  л  хонгор шар үстэй, хөдөөх орос тосгоны охидын үзэсгэлэн гоо төрхийг өөртөө нэвт шингээж чадсанаараа оросууд дундаа нэр хүндтэй, манайхаар бол Топ Одгэрэл шиг залуу сайхныг нь шагшиж суудаг бүсгүй. Оросын “Одгэрэл” болсон Елена Корикова бүсгүйг бид Оросын олон ангит “Хөөрхий Настя” киноны гол дүрээр нь мэдэх билээ. Мөн шаргал үсээрээ гайхуулсаар Оросын алдарт хөгжимчин Игорь Крутойн аялгуунуудын клипэнд тоглодгийг манайхан санаж байгаа биз ээ. Оросын сайхан бүсгүйчүүдийн нэг Елена Корикова 42 насандаа эрчүүдэд зориулсан сэтгүүл болох Оросын “Максим” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж, орос эрчүүдэд сюрприз барьсан.

Оросын алдартай тамирчдын нэг  өөрөөсөө найман насаар дүү теннисчин Марат Сафинтай жил хагас гаруй хугацаанд хамт амьдарч, сүйн бөгж авсан ч гэрлээгүй. Оросын нэртэй жүжигчид Андрей Малахов, Сергей Астаховтой холбогдож байв.

Елена Корикова 1993 онд хүүгээ төрүүлсэн бөгөөд аав нь жүжигчин Екатерина Васильевагийн хүү Дмитрий Рощин юм. Дмитрий Рощин ВГИК-ийн залуу оюутантай гэрлээгүй төдийгүй төрүүлсэн хүүгээ ч танихгүй байсан гэдэг. Дараа нь Дмитрий сүмд сууж санваартан болсон. Елена Корикова удалгүй теннисчин Марат Сафинтай болзов. Тэдний хайр дурлал жил хагасын хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тамирчин хайртдаа сүйн бөгж бэлэглэж чаджээ. Гэсэн хэдий ч гэрлээгүй  юм. Одоо жүжигчин нь найруулагч, продюсер Сергей Черныхтэй хамт амьдардаг  гэнэ.
Елена 10 жилийн турш  зураглаач Максим Осадчимтай  амьдарч байсан. Елена ганц удаа гэрлэсэн нь анхны хайр Оросын зохиолч Дмитрий Липскеров. Түүнээс салсны дараа Елена Дмитрий Рошкинтой уулздаг. Түүнийг Арсенигийн хүү Еленагийн цорын ганц хүүхдийн эцэг болсон ч хамт амьдраагүй, ахиж уулзаагүй. Оросын шоу бизнесийн олон сайхан залуустай хайр сэтгэлээр холбогдсон ч одоо цор ганцаараа, ихэнхи цаг, хамаг анхаарлаа ганц хүүдээ зориулан амьдардаг.

Previous Post

Камала ХАррис Ази, Африк гаралтай АНУ-ын анхны дэд ерөнхийлөгч эмэгтэй боллоо

Next Post

Иргэн Э.Бямбадоржоос 2,5 л хэмжээтэй 360 ширхэг шар айраг цагдаагийнхан хураалаа

Next Post
Иргэн Э.Бямбадоржоос 2,5 л хэмжээтэй 360 ширхэг шар айраг цагдаагийнхан хураалаа

Иргэн Э.Бямбадоржоос 2,5 л хэмжээтэй 360 ширхэг шар айраг цагдаагийнхан хураалаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.