“Шивээ-Овоо” ХК-ийн Геологи, гидрогеологийн инженер Ж.Баатарсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
“Шивээ-Овоо” ХХК гүний гадаргын усыг нуур луу цутгаж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж гэсэн мэдээлэл гарсан. Бодит нөхцөл байдал ямар байгаа вэ?
“Шивээ-Овоо” ХК нь холбогдох газруудаас жил бүр албан ёсны зөвшөөрөл, шийдвэр, дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр хууль дүрмийн дагуу хүрэн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгээс гүний цооногийн аргаар 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл 79.4 сая шоо м3 усыг уурхайгаас баруун зүгт 4 км зайд шавхан зайлуулж үүсгэн байгуулсан усан сан буюу “Хаялга нуур”-ыг бий болгосон. Хуучнаар “Шивээгийн булаг” нэртэй усны тэжээгдэл нь дороосоо давхар эх үүсвэртэй жижиг булаг байрлах нам дор газар шугам хоолойгоор дамжуулан шавхан зайлуулж байна.
“Хаялга нуур”-ын хамрах хэмжээ, байгаль экологид үзүүлэх нөлөө ямар байгаа вэ?
Одоогийн байдлаар нуурын хэмжээ 145.5 га талбайг хамрах ба нуурын гадаргуу +1165 м түвшинд байх бөгөөд газрын гадаргуу нь орчиндоо хамгийн нам дор байрлалтай юм. Төмөр зам нь +1190 м өндөрлөгт байна. Усан сан нь уурхайгаас 2.1 км, төмөр замаас 0.56 км зайд байрладаг. “Хаялга нуур”-ыг тойрсон эко системийг хамгаалах, байгалийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч ажилласаар ирсэн.
Гүний ус нь янз бүрийн настай чулуулагт 5 м-ээс доош гүнд байрладаг. Эндээс харахад “Хаялга нуур” нь цөлжилт үүсгэж байгаа эх үүсвэр биш. Газрын гадаргуугаас 5 метрийн гүнд байгаа усыг бид гадагшлуулж байгаа шүү дээ. Хөрсний уст давхаргын үе нь газрын доорхи гүний устай хоорондоо үл нийцлэг чулуулгийн хил заагаар тусгаарлагдсан хоорондын хамааралгүй болно. Тэгэхээр үүнийг гадаргын цөлжилттэй хамааралгүй гэж ойлгож болно. Говийн нөхцөлд “Хаялга нуур”-ын тойром үүсгэж экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад, байгалийг нөхөн сэргээх, орон нутгийн малчид, газар тариалан эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж, аялал жуулчлалын болон иргэдийн амрах нөхцөл бүрдүүлэхэд томоохон нөлөө үзүүлж байна.
Discussion about this post