МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ:
Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн мөн чанар, өсөлт хөгжил, өвчнийг хэрхэн авч үздэг вэ. Хүүхдэд тан өгч болох уу, хүүхдийг уламжлалтаар эмчлэх үү гэж олон хүн асуудаг шүү дээ?
Уламжлалт анагаах ухаан бол бүх насны хүнд зориулагдсан анагаах ухаан. Манай эмнэлэгт бүх насны хүүхдийг үзэж, оношлон, зөвлөгөө өгч, эмчилдэг. Хүүхдийн нас, биеийн онцлогоос шалтгаалаад анхаарууштай зүйл маш их бий. Хүүхдийн өсөлт хөгжил, насны онцлогоос шалгаалсан өвөрмөц өвчлөлүүд ч байдаг. Уламжлалт анагаах ухаанд хамгийн амархан оношилж, эмчлэх боломжтой хүмүүсийг идэр залуу насныхан, тэр тусмаа эрэгтэй хүн гэж үздэг. 10 эрэгтэй хүнийг оношилж, эмчлэх нь нэг эмэгтэй хүнийг оношилж эмчлэхдээ тэнцэнэ гэдэг. Харин 10 эмэгтэй хүн эмчлэх нь нэг хүүхэд эмчлэхдээ тэнцэнэ. Хүүхэд, ялангуяа хэлд ороогүй, нялх нярай хүүхдийн оношилгоо, эмчилгээ бэрх, өвчин нь хүндрэх нь түргэн явцтай байдаг. Тиймээс ч уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчлөлийг тусгайлан авч үздэг. Хүүхдийн өсөлт хөгжлийг эхийн хэвлийд үр тогтох цагаас нь долоо хоног бүрээр авч үзэх бөгөөд төрсний дараа 0-16 насны хүүхдүүдийг дөнгөж төрсөн нярай үе, шүдлэх үе, бэлгийн бойжилтын үе гэх зэргээр биеийн өсөлт хөгжил, оюун ухаан, сэтгэлзүйтэй нь уялдуулан өвчнөөс урьдчилан сэргийлж, оношилгоо, эмчилгээг хийдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд хүнийг эхийн хэвлийд тогтсон агшнаас хүн төрлийг олсон хэмээн тооцож, бүрэлдэн бойжсон хугацааг нь оруулж насыг нь тоолж авч үздэг бөгөөд түүний гадаад сав ертөнц, биохэмнэл, зурхайн тохиолдлуудыг холбогдуулан авч үздэг.
ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-16:30
Бямба: 09:00-14:30
Ням: Амарна
ХОЛБОО БАРИХ УТАС: 77109977
ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно Манба Дацан хийдийн хажууд 8 давхар Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Discussion about this post