Загвар өмсөгч “Гоёл-2009” наадмын Топ модель. Тэүүнийг Топ болоход тэр үед Мянганбаяраас бүрэн анхаарлаа салгаагүй, одоогийн нөхөр гурван хүүхдийнхээ аавтай учраагүй байсан Топ модеь Пүүжээ “О.Уянга Мянгаатай хоол идэж явсан гэсэн” гэх утгатай үг хэлж, атаархангуй ярилцлага өгч байсан гэдэг. Түүнээс өөрөөр хэл аманд ороогүй Топ модель О.Уянга үеийнхээ залуутай гэрлэж, ихэр охины ээж болсон. Одоо ч загварын тайзан дээр шууд гардаг формтой, нуруу бие загварын стандартад дүйцсэн, үнэхээр ясны сайн загвар өмсөгч. О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр сурч төгсөн, урд хөшид боловсролын зэргээ ахиулсан боловсролтой эмэгтэй. Топ модель О.Уянга багаасаа нарийн боовны цех, цайны газарт ажиллаж, хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг нэгэн.
Топ модель О.Уянга “Цусаа бэлэглэхээр очиход “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн хамт олон“Тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч Эрхэм Донор” өргөмжлөлийг надад гардуулан өгч гайхшралд орууллаа. Залуу хүний хувьд ийм өргөмжлөл хүлээн авах маш сайхан санагдлаа.
Бидний удаа бэлэглэсэн цус (350-400 грамм) шаардлагатай тохиолдолд хүний амь насыг авардаг гэдэг үг намайг энэ газар луу тогтмол зүглүүлэх шалтгаан болдог байсан шүү” гэжээ.
Discussion about this post