НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар сонгогдож, баячуудын хүүхдүүдээр хүч сэлбэв

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ -ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Бага хурлын хуралдааны үеэр холбооны гишүүддээ болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх “Нийгмийн Ардчилал” академи, “Нийгмийн ардчилал” залуучуудын сан, “Нийгмийн Ардчилал” судалгааны институтийг байгуулан ажиллаж буйгаа тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралтанилцуулжээ.
24 жилийн түүхтэй тус холбоо нь 70 гаруй мянган гишүүнтэй, 21 аймаг, есөн дүүрэг, 331 сум, дэлхийн зургаан улсад салбартай Олон улсын ардчилсан социалист залуучуудын холбоо /ISUY/-ны гишүүн залуучуудын үндэсний ууган төрийн бус байгууллага юм.
Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдон ажиллаад хоёр жил өнгөрч буй.
сонин mn
Мөн хуралдаанаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг жинхлэхээс гадна, Удирдах зөвлөлийн гишүүдээ томилсон байна.
НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар, УЗ-ийн гишүүдээр Г.Дашням,  Б.Бадрахжаргал, Ч.Ганзориг, Б.Баттулга, Г.Анархүү, О.Өнөржаргал нар сонгогджээ. Г.Дашням нь МТ группын эзэн Ганзоригийн хүү, Б.Бадрахжаргал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Бадамсүрэнгийн хүү. Мөн тоон дотор үсэг цохих шиг нэг хүн байгаа нь “Ньюс”-ийн гэх Г.Анархүү. Аав ээж нь АН-ын гишүүн эцэг эхээсээ өөр улс төрийн сонголт хийжээ.
сонин mn

Next Post

Discussion about this post