• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Л.ХАЛТАР САЙДЫН ЗӨВ ШИЙДВЭРИЙН ҮР ДҮНД УЛСЫН ТӨСӨВТ 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/17/2021
in Онцлох мэдээ
0
Л.ХАЛТАР САЙДЫН ЗӨВ ШИЙДВЭРИЙН ҮР ДҮНД УЛСЫН ТӨСӨВТ 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ
Авто тээврийн Үндэсний төв гэж муу нэртэй луу данстай, дарга нар нь авилгад идэгдсэн газар болсныг хэн хүнгүй мэднэ. Дарга нарынх нь халаасаа түнтийлгэх гол хэрэгсэл нь “Азын дугаар” шаглаж зарах байсан. Зарим нь бүр албаны өрөөндөө шаглаж зарж байгаад газар дээрээ баригдаж байсан удаатай.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар томилогдсон цагаасаа эхлээд үүнийг таслан зогсоохын тулд шат дараатай арга хэмжээ авч байгаа ажээ. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сард сайдын тушаал гаргаж “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн батласан.
Уг журамд цоо шинэ нэгэн заалт орж ирсэн нь “Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулах… орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэх” гэсэн заалт байв.
Гэтэл үүнийг зарим хүн эсэргүүцэж “Хэзээ ч бүтэхгүй зүйл” гэж байсан.
Анхны дуудлага худалдаа сүр дуулиантай болж нэг дугаар 400 гаруй сая төгрөгийн үнэд хүрсэн ч авсан нөхөр амнаасаа буцаж, явуургүй зүйл гэгчдийн бах тавыг хангаад өнгөрсөн.
Гэвч Л.Халтар сайд гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Нийтдээ “азын дугаар”-ын буюу сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг гурван удаа зохион байгуулж, УАР, УАС, УАО серийн 1161 ширхэг дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 1026 ширхэг дугаарыг нь худалдан борлуулжээ.
Дээрх 1026 ширхэг дугаарыг худалдан борлуулснаас нийтдээ 1 тэрбум, 710 сая, 650 мянган төгрөгийн орлого олж, улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлвэл, ашигч, авлигач дарга нарын халаасанд ордог байсан, орох байсан 1.7 тэрбум төгрөг Монгол Улсын сан хөмрөгт багтсан гэсэн үг.
Энэ бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын санаж сэдэж, багагүй эсэргүүцэлтэй тулгаран байж хэрэгжүүлсэн, Монгол Улсад, монголчуудад шим өгөөжөө өгсөн ажлын зөвхөн нэг нь юм.
Сэтгүүлч Г.Энхбаатар
Previous Post

Цэргийн удирдагч Абдул Рашид Достумын алтан чимэглэлээр гоёсон тансаг харшийг талибанчууд эзэллээ

Next Post

Коронавирусээр хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий

Next Post
Коронавирусээр хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий

Коронавирусээр хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.