• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД ГЭЖ ХЭН БЭ?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/15/2021
in Соёл урлаг
0
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД ГЭЖ ХЭН БЭ?
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД ГЭЖ ХЭН БЭ?
(Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны хагас зуун жилд)
“Нэхээ” дагуулдаггүй ер бусын буянтнууд бол хөгжмийн зохиолчид юм. Тэд үгийн урлагийн их дархчуудын адил хэл амтай атлаа хэмжээлшгүй аялгуу хэмнэл хөврөн урсах нь тэднээс ялгарах ялгаа нь гэлтэй. Тэр их аялгуу хэмнэл хаанаас төрж, хэрхэн урсан гардгийг хэн ч таашгүй. Харин тэр их ая аялгуунд хэн ч болов татагдаж, сэтгэлээ тэжээж оюунаа амраах нь энгийн үзэгдэл. Хөгжим, ая аялгууны эрчим хүч аугаа их. Хэнийг ч болов хайрлуулж дурлуулна. Хэнийг ч болов баярлуулж бахархуулна. Хэнийг ч болов зоригжуулж омогшуулна. Дайсныг ч болов нөхөр болгож чадна. Даяар олныг ч төвшитгөж эвцэлцүүлж чадна. Ер бусын энэ хүчний эх сурвалж нь хэлэх үгээ ая аялгуунд урвуулж хөрвүүлэх ур чадвар эртний Монголчуудад заяажээ. Монгол малчид адгуус амьтныг ч ая эгшгээр уяраан ээнэгшүүлэх нь энүүхэнд.
Малчны хүү хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа бол ард түмнийхээ зүрх сэтгэлд галав юүлтэл эгшиглэх гайхамшигт хөгжим бүтээж мөнхжүүлсэн, төрийн сүлдэнд хэлэх үтээ хөг эгшгээр хөглөж, хөрстөд тусгаар улсаа тунхагласан, хэнтэй ч үл зүйрлэм ер бусын авьяастнууд юм. Үе залгамжилсан хөгжмийн зохиолчид ч мөн тийм ажгуу. Тэд “нэхээ”, “шахаа” гэдгийг ер мэдэхгүй. Түүнийг өөрийн амь амьсгаатай ургамал амьтаныг ундаалагч урсгал устай адил энгийн, байдаг л зүйл мэт төсөөлнө. Ая дуу нь хүмүүст хүрч л байвал тэд өглөг хэмээн ойлгоно.
“ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД ГЭЖ ХЭН БЭ” гэвэл өр нэхдэггүй өгөөмөр сэтгэлтнүүд. Өвч биеэ ая эгшгээр чимсэн эгэл даруу, жирийн нэгэн бие хүн юм. Тэд хэдэн зуун уран бүтээлчдийг алдрын титэмд хүргэсэн дээ! Ар дахь амьдрал нь ямаршуу байдаг юм бол доо? Монголын хөгжмийн зохиолчдын холбоо уран сайхны фондын дүрмээ арай хүчингүй болгочихсон баймааргүйсэн.
Төр түмнээ соён гэгээрүүлсэн хөгжмийн зохиолчдоо
Хайрлацгаая!
Хамгаалцгаая!
Үнэлцгээе!
Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш enebishenebish@gmail.com
2021 он 
Previous Post

Зэндмэнэ эрдэнэ адил хүн төрөлт биеэ арчилж тордож байгаарай

Next Post

Туулын бургасыг дахиад хядаж эхэлжээ

Next Post
Туулын бургасыг дахиад хядаж эхэлжээ

Туулын бургасыг дахиад хядаж эхэлжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.