Жүжигчин О.Дөлгөөн УДЭТ-т багахан хугацаанд ажиллахдаа “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээсэн. Жүжигчин О.Дөлгөөнийг “Хөөрхөн” Дөлгөөн гэх нь бий. Мөрөөдлийн театрт хошин шог үзүүлбэрт голдуу тоглож, хэд хэдэн киноны гол дүрийг бүтээжээ. О.Дөлгөөн АНУ-д суралцаад ирсэн ч одоогоор цар тахлаас шалтгаалан урлаг соёлын арга хэмжээ зогсож, О.Дөлгөөн юу суралцаж ирснийг харах боломж үзэгчдэд олдоогүй л байна.
Жүжигчид 60-аад онд амьдарч явсан цуутай сайхан бүсгүй Мерилин Монрогийн дүрийг бүтээх гэж оролддог. Энэ удаа жүжигчин О.Дөлгөөн Мерилин Монрогийн дүрд хувирчээ. Мөн жүжигчин Алдар дуурийн нэрт дуучин агсны дүрд хувирсан юм. Жүжигчин Алдар, Дөлгөөн хоёр Luciano Pavarotti & Marilyn Monroe-гийн дүрд хувирсан нь энэ.
Discussion about this post