• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МАН-аас 600 саяын авлигын асуудлаар саатуулагдаж байсан Н.Энхбаатар Хэнтийд нэр дэвшинэ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/11/2021
in Онцлох мэдээ
0
МАН-аас 600 саяын авлигын асуудлаар саатуулагдаж байсан Н.Энхбаатар Хэнтийд нэр дэвшинэ

Хэнтий аймаг, Сонгино Хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 2021 оны 10-р сарын 10-нд явагдахаар товлогдсон. Уг нөхөн сонгуулиудад оролцохоо улс төрийн 9 нам, нэг эвсэл илэрхийлж, СЕХ-д бүртгүүлжээ.

Эрх баригч МАН-ын хувьд хамгийн олон горилогчтой нь тодорхой. Тухайлбал Дорждугарын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсоноос хойш хуульч Л.Батжав Хэнтийд нэр дэвшихээр жилийн дөрвөн улиралд ээлжлэн эргэлдэж яваа. МАХН-ыг хүртэл “өвөртөө оруулчихсан” МАН-ынхан ганц залууг аргалах юухан байхав. 2020 оны сонгуулийн өмнөхөн МАН-д элсүүлж, Ерөнхий сайдын зөвлөх болгосон. УИХ-ын 2020 оны сонгуульд хоосон үлдсэн өмгөөлөгч Л.Батжав ахиад Хэнтийгээр явж эхэлсэн байна. Нэр дэвшихээр горилогсод ганц МАН-ын Даргын зөвлөх, өмгөөлөгч Л.Батжаваар тогтохгүй.

    МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямба, Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга асан, МАН-ын Бага Хурлын гишүүн С.Ононбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Энхбаярын Батшугар нарын нэрс МАН-ын удирдлагуудын түвшинд яригдсан юм байна. Улмаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гэнэтийн өөрчлөлт гарчихгүй л бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, зөвлөхийн ажил хийж байгаад “МИАТ” ТӨК-д дэд захирлаар хэсэгхэн ажиллан, улмаар МАН-ын төв аппаратад шилжсэн Н.Энхбаатарыг Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр үндсэндээ санал нэгдсэн гэнэ. Үүнийг батлах мэт одоо ч Н.Энхбаатар Хэнтийдээ байж, төрсөн өдрөө тэмдэглэн найз нөхдөө цуглуулан наргиж, сонгуулийн тактикаа “найруулж” яваа.

 Н.Энхбаатар Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг 2000-2004 онд УИХ-ын гишүүн байхад туслах нь байсан. Төдийлөн олонд танигдаагүй. Нэг удаа 600 сая төгрөгийн авлигын асуудлаар саатуулагдаж хүртэл үзсэн нэгэн. Түүнийг “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал байхад 2018 оны 07 сарын 23-нд АТГ-аас баривчлан саатуулсан. Н.Энхбаатарыг бусдаас 600 сая төгрөгийн авилга авсан хэрэгт шалгасан гэх.

МАН-ын Удирдах Зөвлөлийн зарим гишүүд, Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг хүндэтгэн, ээжийнхээ төрсөн нутагт нэр дэвших сонирхол байгаа эсэхийг саналыг нь сонсох, тандахын завсар  асуужээ. Гэвч Н.Энхбаяр УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Previous Post

Женнифер Анистон, Дэвид Швиммер нар болзож эхэлжээ

Next Post

Моллайд 60, Уранцэцэг, Цогтбаатарт тус бүр 30 саяыг олгохоор шийдвэрлэв

Next Post
Моллайд 60, Уранцэцэг, Цогтбаатарт тус бүр 30  саяыг олгохоор шийдвэрлэв

Моллайд 60, Уранцэцэг, Цогтбаатарт тус бүр 30 саяыг олгохоор шийдвэрлэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.