• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

СУТАЙ ХАЙРХАНЫ ТАХИЛГААС ТЭЭЖ ИРСЭН БОДОЛ

СЭТГҮҮЛЧ Б.ГАЛААРИД

admin by admin
08/09/2021
in Нийтлэл
0
СУТАЙ ХАЙРХАНЫ ТАХИЛГААС ТЭЭЖ ИРСЭН БОДОЛ
Сутай хайрханы тэнгэрийг тайх үйлд оролцох завшаан тохиов. Уул хайрханы тэнгэрийг тайх үйл бол Монголын өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг. Тэр болгон хайрханыг төрийн нэрийн өмнөөс тахиад байдаггүй. Сутай бол яалтгүй харсан хүн болгоны сэтгэлд бишрэл төрөм үзэсгэлэнтэй сайхан хайрхдын нэг учраас төрийн тахилгатай болгосон байх.
Энэ удаагийн төрийн тахилга урьд өмнийн тахилгуудаас юугаараа ялгаатай болов гэдгийг анзаарахыг хичээлээ.
Тус тахилгын хоёр зүйл таалагдав.
Нэгдүгээрт, зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байсан нь таалагдав. Төрийн ёслолын алба, орон нутгийн засаг захиргаа аль аль нь бэлтгэл, зохион байгуулалтыг сайн хийжээ. Бие биенээсээ давах гэсэн мэт далбагар том ууц шүүс, данхар том идээ уралдан өрдөг таагүй байдлыг халсан нь сайн хэрэг. Тахилгад оролцогсод архи, сүүгээ уралдан цацаж, нэг нэгэн дээрээ “бороо” оруулдаг муухай зуршил давтагдсангүй. Тахилгыг архигүй зохион байгуулсан нь маш зөв шийдэл болжээ.
Хоёрдугаарт, уул хайрханы тэнгэрийг тахиж тайдаг эртний ёс руу ойртуулж, тууль хайлах, Долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга зэрэг олон нийтэд зориулсан зан үйлүүдийг урд орой нь тусгайлан тогтоосон газарт үйлдсэн нь шинэлэг, уг тахилгыг зорин хол ойроос ирсэн хүмүүсийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болов.
Бас хоёр гурван зүйл дээр санаа өгмөөр бодогдов.
Нэгдүгээрт, Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлалт соёл үгүйлэгдэв. Алхам тутамдаа Монголын төрт ёсны утга бэлгэдлийг хамгийн ихээр эрхэмлэж, уламжлалыг хамгийн ихээр дээдэлж явах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч бусдын адил энгийн монгол дээлтэй, бүрх малгайтай оролцсон нь тиймхэн санагдав. Манжийн хаад шиг магнаг торго, хээ хуар болсон хувцас өмс гээд байгаа юм биш. Гэхдээ төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал байх ёстой гэдэг нь тод харагдлаа. Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, утга бэлгэдлийг дагнан судалж, чамгүй гүнзгий судалгаа хийсэн судлаачид нэгэнт байгаа учраас мань мэт нь үүнээс цааш олныг өгүүлбэл илүүц биз.
Хоёрдугаарт, Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн судлаачдын санаа оноог сайтар сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон.
Гуравдугаарт, уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараахи анхны төрийн тахилгад У.Хүрэлсүх элч төлөөлөгч илгээлгүй, өөрийн биеэр оролцсон нь төрт ёсны уламжлалаа дээдэлсэн зөв зүйтэй алхам болсон гэдгийг эцэст нь хэлмээр байна.
Бүхэлд нь дүгнээд хэлбэл Сутай хайрханы төрийн тахилга ёс төртэй, дэг журамтай сайхан үйл боллоо.
Урианхан Б.ГАЛААРИД
2021.08.09.
Previous Post

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ЦАХИМ СИСТЕМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Next Post

Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Next Post
Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.