Ерээд оны шилжилтийн хүнд эдийн засгийг худалдаачид нуруун дээрээ үүрч босгосон одоо ч 300 гаруй мянган худалдаачид олон мянган ажлын байр бий болгож улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрэлцэж яваа.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Худалдаачдын Холбоо II Их Хурлаа зарлаж холбооны Тэргүүнээрээ “Фүжи Холдинг”ХХК-ийн захирал, Хуульч, Эдийн засагч Т.Энхсайханыг сонгосон байна.
Сүүлийн үед Covid-19 хөл хорио, ажлын байрны түрээс, зээлийн хүүгийн дарамт, борлуулалтын орлогын бууралт, тусгай зөвшөөрөл, торгууль, хураамж гэх мэт төрийн байгууллагын дарамт шахалт их байгаагаас болж олон компаниуд дампуурч, үүд хаалгаа хаах нөхцөл байдал үүссэн. Харин яг энэ цаг мөчид Монголын Худалдаачдын Холбооныхон тэргүүнээрээ хуульч, эдийн засагч Т.Энхсайханыг сонгосон нь саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, асуудлыг шийдвэрлэх эхлэл болж байна.
Т.Энхсайхан УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байсан билээ.
Discussion about this post