• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Австралийн тамирчид онгоцонд хадгалагдаж байсан согтууруулах ундааг хүчээр булаан авч уужээ

ШАР ХУУДАС

admin by admin
08/05/2021
in Шар мэдээ
0
Австралийн тамирчид онгоцонд хадгалагдаж байсан согтууруулах ундааг хүчээр булаан авч уужээ

 Токио 2020 олимпод оролцоод, эх орондоо буцсан Австралийн хөлбөмбөг, рэгбигийн тамирчдын талаар Японы Japan Airlines компани Австралийн Үндэсний Олимпын Хороонд гомдол гаргажээ.

Австралийн хоёр багийн тамирчин 20 гаруй залуу Токиогоос Сидней хүрэх 10 цагийн нислэгийн үеэр архидан танхайрч, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулсан аж. Согтуу тамирчид агаарын хөлгийн ажилтнуудын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, онгоцонд хадгалагдаж байсан согтууруулах ундааг хүчээр булаан авч ууцгаажээ. Зарим нь бөөлжиж, онгоцны бие засах өрөөг бөөлжсөөр дүүргэсэн тухай JAL компанийн гомдолд мэдээлсэн байна.

“Тамирчид улс орноо төлөөлдөг тул тэдний гаргасан зохисгүй ааш авирын мөрөөр арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж JAL компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Австралийн Үндэсний Олимпын Хороо гомдлын мөрөөр шалгалт явуулж эхэлснээ хариу мэдэгдсэн байна. “Болсон явдлын талаар сонсоод үнэхээр их сэтгэл дундуур байна. Холбогдох спортын холбоод буруугаа хүлээж, Австралийн Олимпын Багаас уучлал гуйгаад байгаа” гэж Австралийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Мэтт Кэррол хариу өгчээ.

Онгоцонд болсон явдлаас гадна Австралийн тамирчид буцахаасаа өмнө олимпын хотхонд архидаж, өрөөнийхөө эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн гэнэ. Тамирчид өрөөний орыг эвдэж, ханыг цөмөлж, мөн шалыг нь бөөлжсөөр дүүргэжээ.

Австралийн олимпын багийн ахлагч Ян Честермэн рэгбигийн болон сэлүүрт завины багийн тамирчид өрөөндөө архидсаныг хүлээн зөвшөөрсөн ч ямар нэг сахилгын арга хэмжээ авахгүй гэжээ. “Хана цоолсон нь үнэн. Гэхдээ энэ тийм хэцүү зүйл биш. Нэг удаагийн зориулалтаар босгосон нимгэн ханыг том биетэй тамирчид санамсаргүйгээр цөмлөх нь байж болох асуудал. Та нар ч ингэж чадна” гэж тэр тамирчдаа өмөөрсөн байна.

Previous Post

ШЕЗ 42 автомашин, 360 ширээний компьютер худалдан авчээ

Next Post

УБТЗ-ын даргад горилогч Ц.Хүрэлбаатарын ФАКТУУД

Next Post
УБТЗ-ын даргад горилогч Ц.Хүрэлбаатарын ФАКТУУД

УБТЗ-ын даргад горилогч Ц.Хүрэлбаатарын ФАКТУУД

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.