• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хустайн нурууны тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
07/19/2021
in Нийгэм
0
Хустайн нурууны тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ
Хустайн байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутагт 50,8 мянган га газрыг хамардаг. Тус газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” төв ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилладаг.
Орлогын 80 гаруй хувийг аялал жуулчлалаас төвлөрүүлж, Улсын төсвийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаа явуулдаг ч сүүлийн 2 жил гадаадын жуулчдын хөдөлгөөн зогссонтой холбоотой санхүүгийн хүндрэл үүсэн ч үндсэн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байна.
Хустайн байгалийн цогцолбор газарт БОАЖ-ын сайд Н.Уртнасан судлаач нарын хамт дэлгэрэнгүй танилцаж, биологийн төрөл зүйл, хамгаалалтын дэглэм болоод сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлууд, Ковид-19 цар тахлын улмаас тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд болон цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцжээ.
Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгаа аэ. Энэ жил тарвага, чоно агнасан 2 гэмт хэрэг, завдсан 8 зөрчлийг илрүүлэн шалгаж байгааг холбогдох албаныхан танилцуулсан юм.
Баяр наадам, бүх нийтийн амралтын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд завгүй ажиллаж байгаа Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нийт ажилтнууд, байгаль хамгаалагчдад ажиллах нөхцөлийг сайжруулах, техник хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр мотоцикл олгохоор болжээ.
Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна. Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Хустайн цогцолбор газар” төвийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд, хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв, менежер Д.Өсөхжаргал, Г.Ууганбаяр, судлаач Ц.Батзаяа, Т.Намуулин нар оролцлоо.
Previous Post

“Хар сарнай” Амараагийн эхнэр Д.Туул

Next Post

Х.Пүрэвбадам гуайн наадмын гоёо

Next Post
Х.Пүрэвбадам гуайн наадмын гоёо

Х.Пүрэвбадам гуайн наадмын гоёо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.