Хятадын нэрт дуучин, эдүгээ 55 насны босгыг алхаж буй хатагтай Пэн Лиюань шинэ Хятадын имиж боллоо хэмээн дүгнэж, “Одоо бид улсын удирдагчдынхаа эхнэрээр бахархах цаг ирлээ. Хатагтай Пэн Лиюань Хятадын тэргүүн хатагтай нарын дүр төрхийг дэлхийн нийтийн өмнө өөрчилж өглөө” гэж Хятадын жирийн иргэд гадаадын сэтгүүлчдэд бахархан ярьсан удаатай.
Хятадын өмнөх удирдагчид тэргүүн хатагтай нараа дагуулан төрийн том том айлчлал хийдэг байсан ч “нүд баясгах” хатагтай үнэндээ байсангүй. Удирдагчдын эхнэр ямагт олны нүднээс далд байж иржээ.
Тэргүүн хатагтай Пэн 18 настайгаасаа Хятадын Ардын чөлөөлөх армид дуучнаар ажиллаж эхэлжээ. Пэн урлагийн шатаар маш хурдан дээшилж, нэр алдар нь ч Хятадад түгэж байлаа. Хятадын хамгийн том тайзыг төдийгүй Нью Йоркийн Линкольнийн төв /2005/, Венийн дуурийн театрын тайзнаа /2008/ дуулжээ. Урлагийн амьдралаас гадна Пэн хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж, ДОХ болон ХДХВ-аар халдварласан хүүхдүүдийг энэрэн халамжилдаг.
Пэн Лиюань 25 настайдаа 1987 онд Си Жинпинтэй гэрлэж, нэг охин төрүүлжээ. Охин нь одоо Харвардын их сургуульд суралцдаг. Ноён Си эхний эхнэрээсээ гэр бүлээ цуцлан Пэн Лиюаньтай гэрлэжээ. Нөхрөөсөө арван насаар дүү Пэн Лиюань түүний улс төрийн карьерийг өсгөхөд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг бөгөөд 2007 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Си бол миний л нөхөр байх хүн” хэмээн хэлсэн байдаг.
Хятадын ерөнхийлөгчийн гэргий тэргүүн хатагтай Пэн Ли Юанийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн сургамжит сайхан үгсийг орчуулан орууллаа.
Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно
Харин юуны төлөө эр хүнийг хүртэл арчлах гэж?
Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй,
Мунхаг эр хүнийг арчлаад ч нэмэргүй,
Өөрт тань хайртай эр хүнийг арчлахгүй байсан ч болно.
Өөрт тань хайргүй залууг арчилж асрах эрх танд байхгүй,
Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.
Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эмэгтэй хүн таны амьдралын хамгийн чухал он жилээ,
Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг ,
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно.
Харин тэрхүү үнэ цэнтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэнэ хайрыг олж авч чадна.
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учраас тэр юм.
Бие даасан эмэгтэй болоорой.
Санхүүгийн хувьд ч тэр, бизнесийн хувьд ч тэр,
эр хүнд найдахгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг юм.
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш,
Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиосолдог зүйл биш юм.
Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал,
Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч,
Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно.
Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай.
Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь,
Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм.
Та дургүй эр хүндээ татгалзаж,
Өөртөө хайргүй залуугаас холдоорой.
Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай.
Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол,
Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй.
Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд,
Тэр цагтаа бие, арьсаа арчилж,
Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм.
Ном уншаарай.
Нүүр царайгаараа хөөрхөн байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш юм.
Сурч мэдсэн зүйлгүй бол та мулгуй эмэгтэй болно.
Ном уншлаа гээд бусдын өмнө гарч гайхуулах шаардлага байхгүй ч,
Ном уншвал багадаа л та муу, сайн залуу мөн танд хайртай, хайргүй залууг ялгаж чадна.
Драмад урлаг байх боловч,
Номонд амьдралын туршлага оршдог юм.
Үзэсгэлэнтэй эмэгтэй болоорой.
Дэлхий ертөнц дээр залхуу эмэгтэй байх ч,
Царай муутай эмэгтэй байхгүй.
Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй.
Эмэгтэй хүн бохир заваан өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ямар залуу тэр эмэгтэйг хайрлах юм бэ?
Эмэгтэй хүн үргэлж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэй.
Хүн үргэлж өөрөө өөртөө хатуу,
Бусад хүнд уужим сэтгэлээр хандах хэрэгтэй.
Discussion about this post