“МАК”-ийн Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүн ч 2008 онд сүр дуулиантай хуримласан хүүгийнхээ эцэг Цолмонгоос салж, “Хас”-ын Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой хэсэгтээ зугаалж, хамт олны нүдэнд өртөн явсан. Харин эцсийн сонголт нь Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг. Скайтел компаниа удирдаж яваа Б.Баттүшиг Сү.Батболдын анхны эхнэр Баттуяагаас гарсан. Сү.Батболдын удаах хүү Б.Самади нь эхнэр Х.Отгонтуяаг дагаж ирсэн. Харин хамт амьдраад дундаасаа гурван хүүхэдтэй хосууд, хоёр талаас хүүхэдтэй нийлэхийн давуу, сул талыг сайн мэдэх, тэгээд ч нэгэн бат бөх гэр бүл болсон хойно хүний хүүхдээс хүнийрхээд байхааргүй улс. Тиймээс Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёр нижгэр хуримаа хийн нэг гэртээ орсон билээ.
Юутай ч Н.Цэлмүүн Баттүшигтэй танилцаж үерхсэн үеэ дурсан, “Цаг хугацаа хурдан өнгөрөх юм. Бостоноос Нью-Йорк руу өдөртөө нисээд маргааш нь хичээлдээ суудаг байлаа” гэсэн нь ядуу монголчуудынхаа нүдийг орой дээр нь гаргав. Хайр дурлалдаа умбан Америкийн нэг хотоос нөгөө рүү нисэх баячуудын хүүхдүүдэд амархан, харин эх оронд нь хотынхоо хоёр захад ч хүрч чадахгүй “ядуугийн зовлон 365” гэгч болж яваа улс олон бий. Үүнд Ерөнхий сайдаар ажилласан аавын “зүтгэл” ч бий байх. Аав ээжийн буян, хөдөлмөрлөсний үр шим бий, “амандаа алтан халбага зуугаад” явах боломжтой ч ядуу цөлх монголчуудынхаа дунд ийн “агаарын” юм ярих нь хэр зохистой юм бол доо.
Discussion about this post