• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хөшигтийн хөндийн шинэ замын өртөг нь 140,3 сая ам.доллар

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/02/2021
in Нийгэм
0
Хөшигтийн хөндийн шинэ замын өртөг нь 140,3 сая ам.доллар

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурчээ.

Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй байсан бөгөөд эвдрэл гараад удсан бололтой.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа “Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил зам дээр дагуудаа хагарал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байна. Улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр хийнэ. Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сарын 04-нд эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгоно.

Хагарлын шалтгаан тодорхойгүй байна. Гүйцэтгэгч компанийн баталгаат засварын хугацаа гурван жил буюу 2022 оны есдүгээр сард дуусна. Манай орны нөхцөлд замын хөндлөн хагарал байнга гардаг. Одоогийн дагуу хагарлын хувьд 7-10 метрийн өндөртэй эргэц, тойруутай хэсэгт гарсан учраас технологиос эсвэл байгалиас болсон уу гэдгийг тогтооно. Манайхаас байнга шалгадаг. Өнгөрсөн жил нарийхан хагарал байхад нь гагнаас хийсэн байсан ч энэ жил нэмж хагарсан байна” гэв.

Авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй.

Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан ч одоог хүртэл нээгээгүй байна.

Previous Post

Ш.Зоригоо: “Зүрх мартахгүй” төсөл 200-250 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн

Next Post

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Next Post
Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.