Дэд бүтцийн сайдаар олон жил ажилласан Б.Жигжид “Тоотой насны тохиол” ном гаргасан. Б.Жигжид нь Дэд бүтцийн сайдаар олон жил ажиллаж, Монгол орны их бүтээн байгуулалт болох Мянганы замын эхлэлийг тавьж байсан хүн. Б.Жигжид сайд таван хүүхэдтэй. Ууган охин нь Ж.Билгээ, нөхрийг нь Ш.Батцэнгэл, зээ нарыг нь Тэнүүн, Тэмүүлэн, Батбилиг, Орхон, Төгөлдөр гэдэг аж. Охин Билгээ нь 1991 онд анх зохиогдсон Монголын гоо бүсгүйн тэмцээнд “Есөн эрдэнэ”-ийн нэг болж байсан сайхан бүсгүй.
Б.Билгээ Шүд, эрүү нүүрний мэс заслын төвийн орлогч даргаар ажиллаж байгаад Японд докторын зэрэг хамгаалсан, одоо шүдний хувийн эмнэлэг ажиллуулж байгаа. Хоёр охин болох Б.Тэмүүлэн, Б.Орхон хоёр ЭМШУИС-д шүдний эмч мэргэжлээр суралцдаг. О.Орхон нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы бэр. Харин охин Б.Тэмүүлэн нь Г.Анархүүтэй амьдарч ууган охиноо төрүүлснээр нь хүмүүс андахгүй. Эгч дүү үзэсгэлэнт бүсгүй “Холливуд” Амараатай хамт “Итгэл” кинонд тоглож байсан юм. Охид нь цагтаа Монголын миссийн тэмцээнд оролцож байсан ээжийнхээ гоо үзэсгэлэнг дууриаж, тэд гэр бүлээрээ реклам зар суртачилгаанд эрэлттэй моделиуд. Саяхан Ж.Билгээ эмч, гурван охин, хоёр зээ охинтой “Борголжин” брэндийн сурталчилгаанд тогложээ.
Discussion about this post