• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эрдэнэт үйлдвэр” 100 сая төгрөгөөр чавга, чангаанз авах нь…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/16/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
“Эрдэнэт үйлдвэр” 100 сая төгрөгөөр чавга, чангаанз авах нь…

“Эрдэнэт Үйлдвэр” төсвийн мөнгө ёолдоггүй, уйлдаггүй гэдгийг  харуулдаг газар. Тэтгэвэрт гарах ёстой ч Ардын намын буянаар тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон Хоохорын Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт зориулан 102 сая төгрөг үйлдвэрийн мөнгөнөөс шилжүүлсэн.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд Токио 2020 олимпийн тоглолт үзнэ гээд  аяллын зорилгоор 326 сая төгрөг шилжүүлсэн. Олимп болоогүй, тэгээд ч олон нийтийн хараанд орсон учраас тасалбараа цуцалсан байлгүй дээ.

Мөн Х.Бадамсүрэнгийн удирдаж буй тус компани 52,000,300 төгрөгөөр массажны сандал авсан байдаг. Тэрчлэн хагас тэрбум төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлаж байв.

Цар тахлын хүнд үед тэвчиж болохуйц зардлуудаа тэвчихийг яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд анхааруулсаар байтал тэвчиж болох зардлыг “Эрдэнэт Үйлдвэр” урсгасаар, гаргасаар байгаа юм.

Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад:

  • Чангаанз: 37,050,000 төгрөг
  • Зэрлэг жимс: 14,652,933 төгрөг
  • Хар чавга: 48,165,000
  • Даршилсан мөөг: 48,450,007 төгрөг
  • Майонез: 48,449,991 төгрөг
  • Шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ.

Худалдан авахаар тендер зарлаад буй эдгээр хүнсний бараа, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж. 

Монгол Улс 2012-2019 он хүртэлх долоон жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэлгүй, 1650 төгрөгт барьж байсан.  Харин 2019 онд 50 хувиар нэмлээ хэмээн сүржин зарлаж, 2475 төгрөг болгож байв. Бяцхан хүүхдүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтан, удирдлагуудын хажууд “шүдний завсар орсон мах, шүлсээрээ хооллож” явна гэхэд хатуудахгүй.

Previous Post

Дөрвөд нь эртний Монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай

Next Post

ХАДАНД ХАВЧУУЛАГДСАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Next Post
ХАДАНД ХАВЧУУЛАГДСАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

ХАДАНД ХАВЧУУЛАГДСАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.