Монгол Улс ковид 19 цар тахалд өртөж байна. Тэр тусмаа эрх чөлөөгөө хасуулсан хоригдлуудыг засан хүмүүжүүлэх, хаалттай бүс хорих ангиуд цар тахалд нэрвэгдлээ. Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсоны дараа буюу энэ сарын 15-нд анх хорих ангид хоригдол болон хоригдогч нар коронавирусаар өвчилсөн тухай анхны мэдээлэл цацагдсан билээ. Тухайн үед халдвар авсан нийт хүмүүсийн /хоригдол болон хоригдогч/ тоо 35 хүрсэн тухай мэдээлэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо 400-гаас хол даваад байна.
Өнгөрөгч баасан гаригийн байдлаар ШШГ байгууллагын 81 албан хаагч, 300 гаруй хоригдол болон хоригдогч коронавирусын халдвар авч өвчилжээ. Өнөөдөр энэ тоо өссөн байх магадлалтай. Гэтэл ШШГЕГ-ын дарга Д.Загджав нүдэн балай чихэн дүлий суусаар.
Угаасаа 2000 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж түүнэс хойш албан тушаалаас буугаагүй Д.Загджав “кадр” өөрт ашигтай бус бол өөр зүйлд хуруугаа ч хөдөлгөдөггүй гэлцдэг. Д.Загджав 2000-2008 онд ХУД-ийн Засаг даргаар ажилласан. МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн гэгддэг. Дунд нь Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон ч “ашиггүй” гээд ажилдаа ирээгүй тухай тухайн үед шуугиад өнгөрч байлаа. Цахим хөгжсөн одоо үед бол юун ахиж албан тушаалд очих, нэг насны “нээнтэг” болох баримт. Төрийн албаны томилгоог гөлөг хуцсан чинээ тоолгүй, ажилдаа очихгүй байсаар Д.Загджав буцаад ХУД-ийн Засаг даргын ажилдаа очсон. 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан ч ёстой юу ч хийгээгүй гэж болно. Худлаа гэвэл “хулхи хурандаа” нарын нэг хочтой Д.Загджавыг УИХ-ын гишүүн байсан гэвэл итгэх хүн цөөн, санах хүн ч ховор…Дахин нэр дэвшсэн ч УИХ-д сонгогдож чадаагүй.
Улс төр, иргэд сонгогчид Д.Загджавыг дүнгээ тавьж улс төрөөс явуулсан. Гэвч Д.Загджав улс төрөөс явсангүй. Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаад ШШГЕГ-ын дарга боллоо.
Хурандаа Загджав ажлаа аваад хуучин машин худалдаж авсан гэж нэг шуугиуллаа. Өөрөөр нам гүм, таг чиг…ШШГЕГ-ын дарга, хурандаа Загджав 2020 оны 12 дугаар сарын 16-нд “Монбаг” ккомпаниас 179 сая 500 мянган төгрөгөөр Ланд круйзер машин, 179 сая 800 мянган төгрөгөөр Лексус 570 маркийн машин авчээ. Ланд крузер нь 2014 онд, Лексус 570 нь 2016 онд үйлдвэрлэгдсэн хуучин машин. Гэтэл 2014 оны Ланд круйзер машины зах зээлийн ханш нь 88 сая орчим байхад ийнхүү илүү үнээр авсан нь хачирхалтай. Шинэ жийп машины мөнгөөр хуучин машин авдаг Хурандаа байх уу. Ёстой төсвийн мөнгө ёолдоггүй, уйлдаггүй гэдэг л энэ байх…
Мөн Д.Загджав нь “бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэж шуугиулаад яваа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Зүрхний анд”. Улстөрчдийн “пентхауз” болсон Ц.Анандбазарын “Бага тэнгэрт” амьдардаг улстөрчдийн нэг нь Д.Загджав хурандаа гэнэ. Тэр тусмаа Ц.Анандбазар, Д.Загджав хоёр бөөрөө нийлүүлэн, хаяа дэрлэн хауст амьдардаг сурагтай.
Д.Загджав АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хоёр байртай. Эдгээр нь 4 тэрбум 250 үнэлгээтэй. 460 сая төгрөгийн үнэлгээтэй Hummer H2, Lexus-470, Lexus LX-450, Lexus LX-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн зургаан машинтай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 118 сая төгрөгөөр үнэлэгддэг. 423 сая төгрөгийн хадгаламжтай” гэжээ. Тэгэхэр тэрбумаар үнэлэгдэх байрны нэг нь Бага тэнгэрт байдаг бололтой. “Найзаар минь намайг таньдаг учиртай” гэж дуулдаг. Анандбазар, Загджав хоёрын анд бололцсон шалтгаан юу бол?
Д.Загджав 2000 онд Намбарын Энхбаяр Ерөнхий сайд болоход Хан-Уул дүүргийн Засаг дарга болсон. Н.Энхбаярын хүн гэдэг. МАН, МАХН салахад Д.Загджав МАН-аас гараагүй ч, Намбарын Энхбаяраасаа огтхон ч салаагүй гэдэг. Одоо МАН, МАХН нэгдэхэд “ашиг олж” магадгүй хүн нь Д.Загджав гэнэ.
Д.Загджав тэрчлэн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ойрын хүн.
Д.Загджавыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон даруйд хүлээн авч уулзсан. Хурандаа цолыг нь мөн сэргээсэн. Төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч өмнө нь ийм хэмжээний хэрэгжүүлэгч агентлагийн даргыг дуудаж уулзаад л, цэргийн цол мөр дэсийг нь сэргээж нялуураад байсан тохиолдол байсан ч билүү? Ямартай ч энэ уулзалт араасаа хэд хэдэн хардалт дагуулах нь гэж хэвлэлүүд бичиж байлаа.
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг зүйр цэцэн үг бий. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 13 хүнд генерал цол олголоо. Харин “хурандаа” цолыг нь сэргээсэн ч ШШГЕГ-ын дарга Д.Загджавт хүсэн хүлээсэн генерал цолыг нь олгосонгүй. Харин Д.Загджав даргын “дэд” болох ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэнд Генерал цол хүртээв. Төр түмэн нүдтэй гэдэг, Д.Загджав дэд даргаасаа муу ажиллаж байгаа, нэг намын тавиул болохоор албан тушаалын “ранг”-аараа авах ёстой цолоо ч авч чадсангүй “гологдож” явна.
Discussion about this post