• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Оюутолгой дээр Засгийн газар, ЕТГ-ын байр суурь зөржээ

admin by admin
04/13/2021
in Улс төр
0
Оюутолгой дээр Засгийн газар, ЕТГ-ын байр суурь зөржээ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг Төрийн ордонд өчигдөр “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээгээ эхлүүлсэн.

Энэхүү яриа хэлэлцээд “Рио Тинто” компанийг төлөөлж, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцов. Харин Монголын талаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд гишүүдийн асуултад хариулт өгөх байдлаар яриа хэлэлцээ үргэлжилжээ.

Энэ үеэр Монголын талын төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байжээ. Засгийн газрын Ажлын хэсгийн байр суурь Ерөнхийлөгчийн Тамгын газраас баримталж буй байр сууриас зөрүүтэй байсан аж. Зарим гишүүд далд уурхайн санхүүжилтийг бүтнээр нь хөрөнгө оруулагч талаас гаргуулах, татварын маргаан дээр сөрөг нэхэмжлэл гаргах, Дубайн гэрээг цуцалбал Монголын тал илүү хохирно гэх зэрэг байр суурь илэрхийлсэн байна.

Гэвч энэ удаагийн Оюутолгойн хэлэлцээний үр дүнд Монголын талын эрх ашгийг хангуулах, гэрээг сайжруулах томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ гэдэгт Ажлын хэсгийнхэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин иргэдийн хувьд Ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүдэд сэтгэл дундуур байна. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямсайхан нараас Х.Нямбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Оюутолгойн гэрээг дээрдүүлнэ гэхэд хэцүү. Хэлэлцээ хийнэ гэдэг ард иргэдэд таалагдах гэж манай популистуудын хий хоосон яриа шиг амархан асуудал биш байх гэж шүүмжилж байна.

Previous Post

Самар түүхээр явсан 7 иргэн амь насаа алджээ

Next Post

Соёлын сайд Ч.Номин “Хаан бууз”-ын Оюунбилэгийг дэд сайд, Д.Бум-Очирыг “Төрийн нарийн” болгохоор зүтгүүлж байна

Next Post
Соёлын сайд Ч.Номин “Хаан бууз”-ын Оюунбилэгийг дэд сайд, Д.Бум-Очирыг “Төрийн нарийн” болгохоор зүтгүүлж байна

Соёлын сайд Ч.Номин "Хаан бууз"-ын Оюунбилэгийг дэд сайд, Д.Бум-Очирыг "Төрийн нарийн" болгохоор зүтгүүлж байна

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • 12 сая төгрөгийн тооцооноос болж “Чили” тайчих клубд хутга гарган танхайрсан компанийн захирлуудын ХЭРГЭЭС…
  • Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун солонгос машины наймаачинд “Монголд л шаардагдах баримт” гээд өсгөсөн дүнтэй гэрээнд тамга даруулжээ
  • Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ
  • Ойн газрын хэлтсийн дарга Д.Гантулга цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж 356 сая төгрөгийн ашиг олоод баригджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.