• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МОНГОЛЫН УЛС ТӨРЧДИЙН ПЕНТХАУЗ

admin by admin
04/08/2021
in Нийтлэл, Улс төр
0
МОНГОЛЫН УЛС ТӨРЧДИЙН ПЕНТХАУЗ

Солонгосын триллер-драма болох Пентхауз сериалын хоёрдугаар бүлгийг үзэж дуусгав. Эцэс төгсгөлгүй өшөө авалт,  хорсол, шунал. Яг л манай улс төрийн амьдралыг харуулах мэт. Кино зохиолыг бичсэн Ким Сон Ок манай улс төрчдөөс санаа сэдэвлэн авсан биш биз хэмээх хар өөрийн эрхгүй төрөх. Ялгаа нь Жү Дан Тэ болон түүнийг тойрсон Хера паласын оршин суугчид-монструудын оронд  манайд төр нь мангас болжээ. Хэмжээ хязгааргүй шуналд хөтлөгдсөн улс төрчдийн цуваа тасрахгүй. Шинээр гарсан төрийн тэргүүн нь урьд өмнөхийгөө мөшгинө, өмнөх нь урьдахыгаа баална, Их Хурлын гишүүд нь өөрсөддөө тааруулж тоглоомын дүрмээ /хуулиа/ өөрчилнө, Засаг нь хувийн хэвшлийн ажлыг булаан авна, хувийн хэвшлийнхэн бизнесээ хийхийн тулд төрийхэнд авлига өгнө, том бизнес нь өөрсдөө улс төрчид болно, эрх мэдэл + мөнгө =  олигархууд болж хувирна. Үүнээс ялгаатай бас  нэгэн давхарга буюу төрөөс төрсөн саятан, тэрбумтнууд.

Эдгээр нь олигархиас юугаар ялгагдах вэ гэхээр  намын дарга нарын цүнхийг барьж гүйж байгаад төрийн албанд томилогдоно. Тендэр, концесси, төсөл, цавчаа  нэг үгээр юу ч голохгүй бүх юмнаас хусна. Энэ төрлийн хүмүүсийн дэвших зам нь улс төрийн нам. Намын даргадаа хамгийн ойр хүмүүс сайд зэрэг том албанд тохогдоно. Ингэж тойрон хүрээлэгчид бий болно. Ингэж Монголын Пентхаузын оршин суугчид болно. 3 дахь бүлэг 6 сард гарна гэсэн. Кино зохиолч Ким Сон Окийн өмнөөс үйл явдал хэрхэн өрнөхийг бараг хэлчихмээр. Энэ өш хонзон хүүхдүүдийн хооронд өрнөнө…

Харин Монголын Пентхаузын  3-р бүлэг 6 сард эхэлнэ. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль. Гэхдээ төгсгөлийн ангийн оршил болоод “хүүхдүүдийн өс хонзон” аль хэдийнээ эхэлчихсэн шүү дээ. Энэ бол эрх баригч намын Ерөнхий сайдаар ахлуулсан “80-аад оныхон”-ы дуусдаггүй хийрхэл, тэнэглэл, АН-ын С.Эрдэнэ болон Тувааны “хүүхдүүдийн” зодоон.

Энэ товч нийтлэлээр нэг л зүйл илэрхийлэх гэсэн юм. Одоо бүгд зогсвол яасан юм бэ?  Улс төрийн хоригдолгүй болоё, улс төрийн намуудыг үндсээр нь шинэчилье, сонгуулийн тогтолцоог  өөрчилье, хувийн хэвшлийг дээрэмдэхээ зогсооё, АТГ-ыг татан буулгая, спорт, шинжлэх ухаан, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн удирдлага, дипломат албаа намчирхлаас ангижруулъя, шүүгч, прокурор, тагнуул, цагдаагаа өс хонзонгийн зэмсэг болгохоо больё, улс төрөөс  хараат бус болгоё.

/Жич: СОАК-ны Пентхаузыг сонирхон үзсэн монгол үзэгчид нэг зүйлийг анзаарсан биз ээ – тэр кинонд шүүгч, цагдаа  зэрэг хууль хүчний байгууллагын ажилтнууд   манайхаас ялгаатай нь улс төр болон мөнгөний эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөс  биш юм билээ/.

Постковидын үе айсуй. Бид үндэстний хувьд амьд үлдэхийн тулд төдийгүй энэ олдсон цаг үедээ эрхэмсэг сайхан амьдармаар байна. Энэ тухай дараагийн нийтлэлд…

 

Previous Post

Р.РАШ: “БОГДХАН” ТӨМӨР ЗАМЫГ БАРИХАД ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА МАШ ЧУХАЛ

Next Post

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧААР МАСЭ ШҮИЧИ Томилогдлоо

Next Post
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧААР МАСЭ ШҮИЧИ Томилогдлоо

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧААР МАСЭ ШҮИЧИ Томилогдлоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.