Монголын ард түмэнд “ХӨӨРХӨН БОРЛОГ” нэрээрэй алдаршсан энэхүү дууг 1958 онд Урлагийн Хэрэг эрхлэх хороонд буюу алдарт Нямын Цэгмэдийн жолооч Хасбатын ХУУШААН үгийг бичиж, Урлагийн хэрэг эрхлэх хороонд хэлтсийн байцаагч, Радио хорооны дэргэдэх ансамбль, Цэргийн ансамбльд хөгжимчин, дуучнаар ажиллаж байхдаа Орос, Хятад, Энэтхэг, Унгар зэрэг орноор айлчлан тоглоход оролцож явсан авьяастан төдийгүй Төв, Сэлэнгэ, Булган болон Дорноговь аймгийнхаа клуб, соёлын ордонд найрал дууны багш, сумын клуб, соёлын төвүүдэд эрхлэгч, багшаар ажилласан чадварлаг зохион байгуулагч, багш хүн, Төв аймгийн соёлын ордны найрал дууны багш Дашдонойн ПУНЦАГБАЛ аяыг зохион Төв аймгийн Лүн сумын урлагийн гурав хоногийн тоглолтод дуулж эхэлснээс хойш хурим найр, наадам цэнгэл бүрт өвгөд хөгшид хүүхэд залуус хэн бүхэн “Хөөрхөн борлог”-оо дуулаарай гэдэг болж, өдгөө зууныг элээж, ардын дуу болон алдаршсан билээ. Энэ дууг зохиосны дараахан Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа сонсчихоод “Ойрын хэдэн жил гараагүй нэг сайхан дуу төржээ” хэмээж,ардын жүжигчин Нямын Цэгмид “Ард түмний дунд мөнхрөх сайхан дуу төрлөө” хэмээсэн нь алсыг харсан үнэлгээ байж.Хожим нь Д.Пунцагбал гуай хотод ирэн Хөгжмийн Зохиолчдын Хороон дахь С.Гончигсумлаагийн өрөөнд ороход “Хөөрхөн борлог мориороо Хөндийг туулах сайхансан” гэж аялан дуулсаар босч ирэн гар барьж, мэндлэхэд нь хачин их баярласан гэдэг. Түүнээс хойш удалгүй Сүхбаатарын талбай дээр том цагаан даавуун дээр “Ээжээ дурсана” дууных нь үгийг бичээд тавьчихсан радиогоор аяыг нь зааж байсныг үзэж сонсон бас нэг баярласнаа хожим дурсан ярьсан байдаг. Авьяастныг алдаршуулсан энэ дууг 1970-1980-аад онд сургуулийн сурах бичигт хэвлэж өсөх ирээдүй үеийнхний ухаан санаанд хүрч үлдсэн нь бас л баярлуулах үйл явдал байсан бөлгөө хэмээн МУГЖ, Харнууд овогт Лувсандоржийн БУЯНХИШИГТ өгүүлжээ.
Discussion about this post