УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцээс ирүүлсэн саналын дагуу Цалингийн хэмжээг тогтоох, итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн Цэцийн дарга нь 5,727,426 төгрөгийн цалин авдаг бол Цэцийн гишүүн 5,77,677 төгрөгийн цалин авдаг. Үүн дээр хоолны мөнгө өдрийн 15 мянга, унаа өдрийн 3000 төгрөгөөр тооцож нэмэгдэл бодуулж авдаг. Мөн докторын зэрэг хамгаалсан бол 10 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл давхар бодогдож, цалин дээрээ нэмж авдаг.
Хэрвээ УИХ энэхүү тогтоолыг баталбал Үндсэн хуулийн Цэцийн даргын цалин 7.2 сая, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн 6,995,520 төгрөг болж нэмэгдэх юм байна.
Засгийн газраас төрийн албан хаагч нарын цалинг нэмдэг ч Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн цалин дагаж нэмэгддэггүй. Тухай бүрт УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага гардаг болохыг Үндсэн хуулийн Цэцийн холбогдох албан тушаалтан хэллээ.
Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 50 гаруй хувийн саналаар дэмжлээ.


Discussion about this post