• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЗХУ-ын Эмнэлэг-ариун цэврийн экспедиц арьс- өнгөний өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/14/2026
in Эрүүл мэнд
0
ЗХУ-ын Эмнэлэг-ариун цэврийн экспедиц арьс- өнгөний өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
Монгол Улсад арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Түүхэн үеийн эхлэлд ЗХУ-ын Эмнэлэг-ариун цэврийн экспедиц арьс- өнгөний өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Энэ талаар товчхон тойм.
И.М.Майский “Центросоюз”-ын 1919–1920 оны экспедицид оролцож, монголчуудын өвчлөлийн талаар анхны цогц мэдээллийг нийтэлсэн. Эдгээр нь хожмын эмнэлэг-ариун цэврийн экспедицүүдийн суурь болсон. 1926-1938 он хүртэл 5 экспедиц явсан. Ер нь нийтдээ 8 экспедиц явсан.
Эхний 4 үндсэн экспедиц талаар
1. Анхны экспедиц (1926 он, 3 сар үргэлжилсэн)
Дарга нь доктор Французов, 7 эмчийн бүрэлдэхүүнтэй 58,000 рублийн төсөвтэй байв. Засгийн газрын саналаар алслагдсан Заяын хүрээ рүү явсан нь тактикийн алдаа болж, экспедицын ажил Цэцэрлэгийн ганц амбулаториор хязгаарлагдсан.
Үр дүн: тэмбүү өргөн тархсан, уушигны сүрьеэ бага, нялхсын эндэгдэл ~50%, эхийн эндэгдэл 13.2%.
Гол дүгнэлт — улсын хэмжээнд ариун цэврийн байгууллага байгуулах шаардлагатай үзсэн байдаг.
2. Хоёрдугаар экспедиц (1927.09–1928.10)
Дарга нь Г.В.Ивицкий, 8 хүний бүрэлдэхүүнтэй Н.А.Семашкогийн баталсан журамтай. Бааз нь Улаанбаатарт, Төв амбулатори болон 10 ортой эмнэлэгтэй, Заяын хүрээ, Сан Бэйсийн хүрээнд салбартай. Эмчилгээ бүрэн үнэ төлбөргүй. МАХН, Засгийн газрын зохион байгуулалттай эсэргүүцэлтэй тулгарсан ч буулт хийж, боловсон хүчний бодлогод нөлөөлж чадсан. Эх, нялхсыг хамгаалах ажлыг эхлүүлсэн. Экспедицэд оролцогчид бараг бүгд Монголд үлдэж ажилласан.
3. Гуравдугаар экспедиц (1929.09–1931.10)
Дарга нь А.И.Козловский (дараа нь Я.Л.Юдин). Улиастай, Цэцэрлэг, Говь гэсэн гурван багаар ажилласан; говийн баг өлсгөлөнд нэрвэгдэгсэд, ялангуяа хүүхдийн хоол тэжээлийг хариуцсан. Шатахууны хомсдол болон мэргэжлийн зөрчил зэрэг бэрхшээлтэй тулгарч байв. 1931 оны 1-р сарын 1-нээс захын багуудыг Монголын Эрүүлийг хамгаалах яаманд шилжүүлж, оронд нь Дорноговь, Өмнөговь, Монгол Алтайн хилийн бүсэд шинэ багууд байгуулсан.
4. Дөрөвдүгээр буюу анхны шинжлэх ухаан-судалгааны экспедиц (1933.05–1936.02)
Дарга нь доцент С.Ю.Беленький, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй. Улаанбаатар, Төв, Хэнтий, Зүүн аймаг, Архангай, Сэлэнгэд ажиллаж 10,000 гаруй хүнд үзлэг, 300 гаруй эмгэг судлалын задлан шинжилгээ, 27,760 лабораторийн шинжилгээ хийж, 50 гаруй рашаан судалсан. Цус хатаах, хөлдөөх аргыг боловсруулсан. Санхүүжилт, тээврийн хүндрэл (ганц хуучин Dodge) их байсан.
   Ерөнхий ач холбогдол
Экспедицүүд нь ЗХУ-аас БНМАУ руу эмнэлгийн мэдлэг, технологи, эм бэлдмэл, боловсон хүчин, хамгийн гол нь зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын загварыг экспортлох суваг болсон байдаг.
Харин 1930 оны Улсын VI Их хурал, МАХН-н VIII Их хурал болж Ардыг Эрүүлийг Хамгаалах яамтай болох Төвөд ёсны эмнэлгийг хумих, санхүүжилт өгөхгүй байх зэрэг шийдвэр гаргуулахад экспедицын бүрэлдэхүүн нөлөөлөл үзүүлж байжээ. Мөн БНМАУ-ын эрүүлийг хамгаалах салбарын таван жилийн төлөвлөгөө (1930–1935)-г баталсан байдаг.
Эх сурвалж: Их эмч Батсүхийн Буянтогтох FB Buyantogtokh Batsukh
Previous Post

Баабар: Аав минь

Next Post

МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ

Next Post
МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ

МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ
  • ЗХУ-ын Эмнэлэг-ариун цэврийн экспедиц арьс- өнгөний өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
  • Баабар: Аав минь
  • Монгол цагдаагийн нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.