Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-д сүүлийн дөрвөн жил ажиллаж буй Швейцар улсын сайн дурын ажилтан Уолтрауд Курт хувиасаа 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сагсан бөмбөгийн стандарт талбай барих ажлыг эхлүүлсэн.
Тэрбээр өнгөрсөн жил тус сургуулийн 60 жилийн ойг угтан хувиасаа 20 сая төгрөг гарган цайны газрын хоол бэлтгэх өрөөг бүрэн засварласан бол энэ жил суралцагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор биеийн тамирын талбайг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сургуулийн гадаад орчны өнгө төрх шинэчлэгдэж, сагсан бөмбөгийн шинэ талбайн нээлтээ өнөөдөр хийлээ.
Швейцар улсын иргэн, сайн дурын ажилтан Kurt Wiederkehr, Waltraud Wiederkehr нар суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан орчин үеийн сагсан бөмбөгийн гадна талбайг өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж, хүлээлгэн өглөө.
Энэхүү бүтээн байгуулалтыг сайн дурын ажилтан Kurt Wiederkehr сургуулийн багш, суралцагчидтай хамтран богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
Мэргэжлийн боловсролын суралцагчдын ирээдүй хойч үеийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан Kurt Wiederkehr, Waltraud Wiederkehr нарт гүн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мэргэжлийн боловсролын хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа сургуулийн удирдлага, талбай барих ажлыг сэтгэл гарган хийсэн багш суралцагчдад хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Хүүхэд бүхэн мэргэжлийн өргөөндөө ухаан тэлж, хүсэл тэмүүллээр дүүрэн хөгжих болтугай.


Discussion about this post