Өнгөрсөн оны намар байгалийн эрдэст “Тэрэлж ус” үйлдвэрлэгч компани нь хоёр үйлдвэртэй тул ажилтнуудыг хооронд нь танилцуулах, багын ажиллагааг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “намрын сургалт” зохион байгуулахаар болж хүний нөөцийн менежер нь удирдамж боловсруулж захирал Ариунцэцэг нь баталжээ. Улмаар сургалт 9-р сарын 27-28-нд Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах “Жаргалант” амралтын газар болжээ. Сургалт нь өдөо эхлээд оройны 18 цагт дууссан агаад захирлын мэдүүлснээр ажилчид нь хоорондоо танилцаж жаахан суумар байна гэхэд нь хүний нөөцийн менежер болон менежер Батбилэгтээ захиад явсан гэнэ. Ажилтнууд нь хоорондоо танилцаж “суухдаа” мэдээж уужээ. Нэлээд олон жолооч тасраад унасан гэнэ. Олонхи нь согтсон тул мэдээж маргаан зодоон болж түгээгч Д.Баярсайхан нь амь хохирогчийг түлхэж унаган толгой руу нь өшиглөөд амийг нь хохироожээ. Талийгаачийн ар гэр энэ хэрэгт компанийг нь буруутай гэж үзжээ. Хохирогчийн ар гэрийнхэн “… Миний хүүг энэ байгууллага сургалтаар авч явсан. Орой нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан, маргааш нь амиа алдсан гэдгийг нь мэдэгдсэн. Ажиллаж байсан компанид нь гомдолтой байна. Учир нь энэ компанийн ажилчид сүртэй уучлалт гуйсан зүйл байхгүй, тухайн болсон асуудал дээр маш хариуцлагагүй хандсан. Мөн амралтын өдөр албан байгууллага нь намрын сургалт зохион байгуулж байгаа нэртэй архидан согтуурсан, зохион байгуулсан, байгууллагын зохион байгуулалтгүйгээс дээрх хэрэг болсон гэж үзэж байна….” гэсэн байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд ажиллаж байсан компанийг нь иргэний хариуцагчаар татуулахаар олонтоо хүсэлт гаргасан ч бүтээгүй аж. Захирал нь ажилчид үлдээд архидах гэж байгааг мэдэж байжээ. Тэрээр “…манай ажилчид өөрсдөө үргэлжлүүлэн нэг орой хамт байх хүсэлтэй байна гэж хэлснээр оройн хоолны дараа согтууруулах ундааны зүйл хэрэглээд үлдсэн …” гэж мэдүүлжээ. Шүүх “Тэрэлж ус” компанийн түгээгчид найман жил хорих ял оноожээ.

Discussion about this post