• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эрдэнэт” үйлдвэрт комьпютер программ хангамж нийлүүлэх 10 ТЕНДЕРТ ялсан “Майнтек техноложи”-ийн Ц.Төгөлдөрт 24.9 сая төгрөгийн торгох ял оноолоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/16/2026
in Онцлох мэдээ, Хүмүүс
0
Нөхөртэй нь “хайраа” гэж чаталсан ангийн найз “охин”-ыг нь 10 САЯ төгрөг нэхэж дарамтлаад дөрвөн саяыг авчээ

Орхон аймгийн эрүүгийн шүүх Үнэлгээний хорооныхон буюу “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн ерөнхий инженер П.Түвшинжаргал, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан, Холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цехийн уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Л.Ганбаатар, Худалдан авах ажиллагааны газар худалдан авах 1-р зэрэглэлийн мэргэжилтэн М.Орхон, Худалдан авах хангамжийн хэлтсийн мэргэжилтэн  С.Амарбат,  Стратегийн төлөвлөлт бодлогийн газрын орлогч дарга Л.Эрдэнэбат болон тендерт оролцогчид болох “Майнтек техноложи” компанийн захирал Ц.Төгөлдөр, “Их Оч” компанийн захирал Э.Лхагвадорж, “Вертексмон” компанийн захирал Д.Мэндсайхан, “Пэхэм” компани холбогдсон авилгалын хэргийг хэлэлцэж дууслаа. Шүүхээс дээрхи нэр бүхий компаниудад холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ил уурхайн ерөнхий инженер П.Түвшинжаргал нь 2022 оны 3-р сарын 15-нд “Ил уурхайн программ хангамж” нийлүүлэх 1,3 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийн Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тендер шалгаруулах нөхцөл шалгуурын талаар өөрийн их сургуулийн найз болох “Майнтек техноложи” компанийн захирал Ц.Төгөлдөр мэдээлэл өгч тендерийн нууцыг задруулсан, улмаар Үнэлгээний хорооны хуралдаанаар ашиг сонирхолын зөрчил үүссэнийг мэдэгдэж албан үүргээсээ татгалзалгүйгээр 1,2 тэрбум төгрөг авах боломжийг бүрдүүлж Ц.Төгөлдөрт давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж яллагдсан. Холбоо мэдээлэл технологи автоматжуулатын цехийн уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Л.Ганбаатар нь  2022 оны 5-р сарын 24-нд Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан Худалдан авах ажиллагааны газар худалдан авах 1-р зэрэглэлийн мэргэжилтэн М.Орхон болон “Майнтек техноложи” компанийн захирал Ц.Төгөлдөртэй бүлэглэж 2021 оны 10-р сард зарлагдсан “Бортовой комьпютер нийлүүлэх” 178 сая төгрөгийн тендерын Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа Ц.Төгөлдөрт урьдчилан зөвлөгөө өгч нууцлалыг зөрчиж 4,3 саяын татварын өртэйг мэдсээр байж компанийг нь дэмжин улмаар 270 сая төгрөг авах боломжийг бий болгон бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгагдсан. Мөн тэрээр “Ил уурхайн программ хангамж” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тендерийн мэдээллийг Ц.Төгөлдөрт задруулж компанийг нь хэлэлцүүлэн дэмжиж 1,2 тэрбумын гэрээ байгуулах боломжийг бий болгохын тулд 2022 оны 5-р сарын 3-ны өдөр дүү Амгаланбаатарын “Өсөх блюз” компанийн дансаар 70 сая төгрөгийн хахууль авсан гэж тогтоогдсон. Яллагдагч П.Түвшинжаргалын мэдүүлснээр “Майнтек техноложи” нь 2019-2023 оны хооронд 10 тендерт ялсан гэнэ. Тэгвэл олон ялалтын нууц нь энэ удаагийн шүүх хурлаар илэрчээ. Шүүхээс П.Түвшинжаргалыг Ц.Төгөлдөрт тендерийн нууц задруулсан, давуу байдал үүсгэн хахууль авсан, Л.Ганбаатарыг мөн тендерийн нууц задруулж давуу байдал үүсгэн хахууль авсан, Г. Жаргалсайханыг давуу байдал үүсгэн хахууль авсан, М.Орхоныг бусдад давуу байдал үүсгэсэн, мөн Ц.Төгөлдөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал үүсгэхээр хатгагчаар оролцсон, хахууль өгсөн гэм буруутайд тооцсон. П.Түвшинжаргалд  нийтийн албанд ажиллах эрхийг  10 жил хасаж 17 сая төгрөгөөр, Л.Ганбаатард  нийтийн албанд томилогдох эрхийг есөн жил хасаж   15,9 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Жаргалсайхан нийтийн албанд томилогдох эрхийг есөн сая төгрөгөөр 15,5 сая төгрөгөөр торгох ялаар, М.Орхонд бол нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж 5,9 сая төгрөгөөр Ц.Төгөлдөрт нийтийн албанд томилогдох эрхийг есөн жилээр хасаж 24,9 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Бусад холбогдогчид мөн дээрхи хоёр төрлийн ялыг оногдуулжээ. Шүүх торгох ял авсан яллагдагчидад 1,6 жилийн дотор торгуулиа хэсэгчилэн төлөхөөр тогтоосон бол хамгийн өндөр торгуультай Ц.Төгөлдөрт хамгийн бага буюу зургаан сарын л хугацаа өгсөн байна. Шүүх хуралдааны явцад П.Түвшинжаргал болон Ц.Төгөлдөрийн хоорондоо харилцсан баримт авагдсан атал “Майнтек техноложи”-ийн захирал нь их сургуулийн андаа Үнэлгээний хорооны дарга болсоныг мэдээгүй гэж мэдүүлжээ. Мөн Л.Ганбаатараас авсан илтэд хуучирсан эд ангиа задлаад ашиглалтын явцад осол аваарьт хүргэж мэдэх гэмтэх гацах зэрэг алдаа гарах эрсдлийг үл тоон “МАК”-ийн белаз машинд суулгасан аж. “Майнтек техноложи” нь   Австралийн “Майкромайн” компанийн Монгол дахь төлөөлөгч агаад уул уурхайн хүнд даауын машины бортовой компьютер нийлүүлэх цорын ганц компани гэнэ. Толгой компани нь дистрибьютер нартаа ил тод, авилгалаас ангид байхыг шаарддаг. Тэгвэл Монгол дахь төлөөлөгч компанийн захирал нь хахуулийн хэргээр ял авсан нь дистрибьютерийн эрхээ алдах аюулд хүргэж болзошгүй болжээ.

Previous Post

Нийгмийн сэтгэцийг эмчлэх ёстой СЭМҮТ хувийн бизнесийг дэмжих сүлжээ болон хувирсан уу? Ж.Чинбүрэн сайд аа!!!

Next Post

УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ

Next Post
УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ

УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ
  • “Эрдэнэт” үйлдвэрт комьпютер программ хангамж нийлүүлэх 10 ТЕНДЕРТ ялсан “Майнтек техноложи”-ийн Ц.Төгөлдөрт 24.9 сая төгрөгийн торгох ял оноолоо
  • Нийгмийн сэтгэцийг эмчлэх ёстой СЭМҮТ хувийн бизнесийг дэмжих сүлжээ болон хувирсан уу? Ж.Чинбүрэн сайд аа!!!
  • Нөхөртэй нь “хайраа” гэж чаталсан ангийн найз “охин”-ыг нь 10 САЯ төгрөг нэхэж дарамтлаад дөрвөн саяыг авчээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.