• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Говийн зам”, “Энержи Ресурс”-ын төлөө ЗГ-ын хуралдааны дэгийг зөрчин “Фортуна” Н.Батбаяр дайрч, Н.Алтанхуяг түрэмгийлсэн БАРИМТААС…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/03/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“Говийн зам”, “Энержи Ресурс”-ын төлөө ЗГ-ын хуралдааны дэгийг зөрчин “Фортуна” Н.Батбаяр дайрч, Н.Алтанхуяг түрэмгийлсэн БАРИМТААС…

Энэ өдрүүдэд Хөгжлийн банкны гэх 42 хүн, гурван компанид холбогдох эргүүгийн хэргийг давж заалдах шатны хурал болж байна. Анхан шатны хурлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нар нь “Говийн зам” компанийн “Тавантолгой-гашуунсухайт” чиглэлд барьсан авто зам, “Энержи Ресурс” компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр барьсан дэд бүтцийг худалдан авч давуу давуу байдал олгосон Засгийн газрын “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх” тухай 229-р тогтоолоор яллагдсан ч уснаас хуурай гарч цагаатгагдсан. Прокурор эсэргүүцэл бичсэн агаад үүндээ хоёр “хашир хандгай” Засгийн газрын хуралдааны дэгийг хэрхэн зөрчсөнийг баримтаар нотолжээ. Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын хуралдааны яаралтай журмаар асуудал хэлэлцэх дэг журманд “улсын нийт дэвсгэр буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас эрүүл мэнд, аж амьдрал нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулхуйц газар хөдлөлт хүчтэй салхи шуурга, түймэр цацраг идэвхит болон химийн хор, террорист халдлага, хүн амын гоц халдварт өвчин гарсан, эсхүл улсын эдийн засаг санхүүгийн салбарт хүнд гарз охирол учрахаас урьдчилан сэргийлэх шаардлага бий болсон тохиолдолд …” ердийн горимоор асуудал хэлэлцэх дэгийг мөрдөхгүй байж болно гэж заасан. Гэхдээ яаралтай журмаар асуудлыг шийдвэрлэхэд баримтлах дэгийг мөн заасан бөгөөд Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудалд ороогүй боловч яаралтай горимоор хэлэлцүүлэх шаардлага гарвал асуудлын үндэслэл тооцоо, судалгааг ЗГХЭГ-д урьдчилан танилцуулах үүрэг хүлээжээ. Тэгвэл “Фортуна” сайдтан “Говийн зам”, “Энержи Ресурс”-ын тавьсан замыг худалдаж авах асуудлынхаа төсөл үндэслэлийг Засгийн газрын бусад гишүүдэд танилцуулаагүй, мэдээж эдийн засгийн тооцоо, судалгааг хийгээгүй, дээр нь холбогдох яамдын саналыг авалгүйгээр шууд дайруулсан байна. Хуулийнхан энэ асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд үзлэг хийхэд бусад сайд нар нь яаралтай горимоор асуудал хэлэлцэх дэг журам зөрчигдөж байгааг анхааруулан хэлсээр атал хуралдаан даргалагч Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүч түрэмгийлэн цааш нь үргэлжлүүлсэн гэнэ. Ингээд уг замыг худалдаж авах шийдвэр гарчээ. Хоёр “хашир хандгай” мөрдөн байцаалтанд ч нүүрсний үнэ унаж асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нөхцөл үндэслэл үүссэн хэмээн ам нийлүүлэн мэдүүлжээ. Тэгвэл үнийн уналт нь  тогтоол гарсан 2013 онд гэнэт унаагүй, жилийн өмнөөс унаад харин ч эргээд тогтворжих шинжтэй болсон байжээ. Мөн тэд дээрхи компаниудад давуу байдал үүсээгүй гэж маргадаг. Холбогдох санхүүгийн баримтаас үзэхэд тус зам нь 2011 онд ашиглалтанд оржээ. Ингээд тогтоол гарсан 2013 оны хүртэл замын ашиглалтын хураамжаас 74,7 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Харин зам засвар арчилгаа, удирдлагын зардалд 58,3 тэрбумыг зарцуулсан агаад хоёр жилд цэвэр ашиг нь 16 тэрбум төгрөг гэж гарсан. Тэгвэл “Говийн зам” компани нь Засгийн газартай байгуулсан концессийн гэрээ ёсоор уг замыг 10 жил ашиглаж тавьсан зардлаа олж аваад дараа нь төрд үнэ төлбөргүй шилжүүлэх ёстой байсан. Эхний хоёр жилийн тооцоонд үндэслэн жилд найман тэрбумын ашигтай ажиллана гэж үзэхэд концесс үргэлжлэх 10 жилд зам тавьсан зардлаа яагаад ч олж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон байжээ. Ингээд ирээдүйн зайлшгүй алдагдлаас гарах ганц зам нь төрд зарах болж таарсан байна.

Previous Post

“Алаг Башир” компанийн захирал НЭМГ-ын ахлах мэргэжилтэнд  дотор нь нэг сая төгрөг хийсэн “кофе” уухыг санал болгосон ХЭРГЭЭС…

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Говийн зам”, “Энержи Ресурс”-ын төлөө ЗГ-ын хуралдааны дэгийг зөрчин “Фортуна” Н.Батбаяр дайрч, Н.Алтанхуяг түрэмгийлсэн БАРИМТААС…
  • “Алаг Башир” компанийн захирал НЭМГ-ын ахлах мэргэжилтэнд  дотор нь нэг сая төгрөг хийсэн “кофе” уухыг санал болгосон ХЭРГЭЭС…
  • 52-той эмэгтэй согтуудаа багад нь хаяж явсан хэмээн харваад хэвтэрт орсон эхийгээ багалзуурдаж хөнөөжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.