• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж оргон зайлсан ч Тайландаас хар тамхи Монгол руу илгээх гэж байгаад баригдсан Б.Бямбадорж гэж хэн бэ?

admin by admin
02/11/2026
in Нийгэм
0
Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж оргон зайлсан ч Тайландаас хар тамхи Монгол руу илгээх гэж байгаад баригдсан Б.Бямбадорж гэж хэн бэ?
 Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж, шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайландаас Монгол руу хар тамхи илгээх гэж байхад нь илрүүлэн баривчилжээ.
  Худалдаа хөгжлийн банкнаас хууран мэхлэх замаар бүлэглэн 2 сая ам.доллар луйвардсан этгээдүүд хэн бэ? Сэжигтэн Б.Энхбаатар, Б.Баттулга, Б.Бямбадорж нар нь зөвхөн банк луйвардаагүй бөгөөд нэг биш хувь хүн, байгууллагыг луйвардсан гэх. Тэд иргэдийг залилахдаа Б.Бямбадоржийн нэр дээр байдаг “Алтан Бат Өрлөг” ХХК-ийг нэг бус удаа ашигласан байдаг.
  Тэрбум, тэрбумын залилангийн гэмт хэргийн толгойлогч Бямбаагийн Бямбадорж цагдан хоригдох ёстой байтал батлан даалтанд байх хугацаандаа дараагийнхаа залилан руу оржээ. Ингэхдээ тэрбээр Батсайханы Энхбаатар, Базаргүрийн Баттулга, Энхтөрийн Золхүү нартай хамтарч ХХБ-наас дахин луйвар хийсэн. Б.Бямбадорж нь манай улсад барилгын бизнес эрхлэхээр ирсэн Хятад иргэн нас барсныг ашиглан түүний банкинд байршуулсан хоёр сая ам.долларыг өөрийн болгохоор “ажиллажээ”. Тэд хятад иргэний дансанд байгаа мөнгийг мэдэнгүүт нарийн судалсаар холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, өөрийн болгожээ. Ер нь ХХБ-наас 2 сая доллар луйвардсан этгээдүүдийн толгойлогч Б.Бямбадорж бол ёстой л суусан газраасаа шороо атгах зальжин нэгэн гэнэ.
Тэрээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-аас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 / алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 / хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч энэ сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хурал ирэх 7 сарын 08-ны өдөр хүртэл хойшлогдсон байна.
Шалгагдаж байх үедээ оргон зайлсан Б.Бямбадоржийг 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан ч өмгөөлөгчийнх нь хувийн баталгаа гаргах хүсэлтээр таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бямбадорж нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан ба түүнийг дахин эрэн сурвалжилж байх явцдаа Тайландаас илрүүлэн саатуулжээ.
Previous Post

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

Next Post

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав

Next Post
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
  • Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар залилж оргон зайлсан ч Тайландаас хар тамхи Монгол руу илгээх гэж байгаад баригдсан Б.Бямбадорж гэж хэн бэ?
  • Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ
  • Өмнөговийн АН-ынхан Ардын намын “ЭНЧ Конкүэст” компанийг “15 САЯ төгрөг өгье тэгэх үү” гэж царайчилтал нь хяхаж хавчжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.